Ираны эсрэг эдийн засгийн хориг тавьснаа мэдэгдсэний дараа Исламын Бүгд Найрамдах Иран Улсын их удирдагч Али Хамений мэдэгдэл гаргаж, барууны улсууд эдийн засгийн хориг нь Ираны эсрэг чиглэж байна гэлээ. Гэхдээ энэ хориг харин ч эсрэгэээрээ манай улсад сайнаар нөлөөлж, биднийг улам хүчирхэгжүүлж байна. Хэрэв АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулбал өөрсдөө илүү их хохирол амсана гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын Батлан хамгаалхын сайд Леон Панетта хариуд нь Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзхгүй бол хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Израйлийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак АНУ цаг алдаж байгааг сануулаад, Иран цөмийн зэвсэгтэй болох нь Израйль төдийгүй бүс нутгийн улсуудад аюул занал учруулахыг анхааруулсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Иран улсын хатуу байр суурь баримтлагчид цөмийн хөтлөбөрөөс татгалзах бодолгүй юм. АНУ-ын батлан хамгаалахын сайд асан Роберт Гэйтсийн үзэж байгаагаар АНУ, болон Израйль улсууд Иранд цохилт өгөх тал дээр санал нийлэхгүй байгаа. АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Израйлийн дээд албан тушаалын хүмүүстэй уулзаж Иранд яарч цохилт өгөхгүй, эдийн засгийн хориг хэрэгжих болон Ираны эдийн засагт яаж нөлөөлөхийг нь ажиглах хугацаа өгөхийг хүссэн. Израйль улс Ираны цөмийн байгуламжинд цохилт өгвөл АНУ яах вэ? Израйлийг шууд дэмжих үү? Ираны эсрэг цэргийн ажиллагаанд татагдан орохуу? Гэдэг нь ээдрээтэй асуудал болж байгаа юм. Хэрэв АНУ Израйлийг дэмжиж цэгийн ажиллагаанд оролцохгүй бол Иран болон Еврейн улс аль аль нь их хохирол амсана. Иран улс саяхан бас нэг уран баяжуулах үйлдвэр нэмж барьснаар Ураны баяжуулалт нь 20 хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл Иран улс цөмийн зэвсэг хийхэд бэлэн болж байна гэсэн үг юм. Тиймээс Израйль улс барын зулзгыг бага дээр нь гэдэг шиг Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос нь өмнө амжиж цөхилт өгөх гээд яаараад байгаа юм. АНУ Израйль 2 тохиролцоонд хэрэхэн хүрч чадсанаас Иранд цохилт өгөх үгүй нь эсвэл хэзээ өгөх нь шийдэгдэх юм.