Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Израйль улс аюулгүй байдлаа хангах үүднээс удахгүй Ираны цөмийн байгууламжинд агаарын цохилт өгч магадгүй юм байна. АНУ-ын батлан хамгаалахын сайд Леон Панетта уг таамгийг баталсан байна. Леон Панеттагийн таамаглаж байгаагаар Израйль улс энэ хаварт багтаж цохилт өгч магадгүй байгаа. Учир нь Иран энэ хаварт багтаж, цөмийн зэвсэг үйлдвэрлэх хангалттай баяжуулсан урантай болох тооцоо байгаа юм байна. Гэхдээ Израйлийн тал энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа. Израйльчуудын хувьд дарьтай торхны хажууд айдас хүйдэстэй амьдарч болсон. Израйль түрүүлж л цохилт өгөхгүй бол Иран улс нэгэнт цөмийн зэвсэгтэй болбол Израйль улс өөрсдийгөө хамгаалахад оройтно гэж үзэж байгаа юм байна. Израйлийн сэтгүүлчийн бичсэн нийтлэл болон АНУ-ын тагнуулын байгууллагын олж авсан мэдээлээр бол ирэх сард буюу 3 сараас хэтрэхгүй Израйль улс Ираны цөмийн байгууламжинд цохилт өгөнө. Учир нь НҮБ болон Олон Улсын Цөмийн Эрчим хүчний агентлагийн шинжээчдийн гаргасан дүгнэлтээр Иран улс цөмийн зэвсэг хийх чадвартай болоод байгаа. Цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ираны зэвсэглэлд 2000-3000 метр буюу Иранаас Москва болон зүүн европын улсуудад хүрч чадах алсын тусгалын пуужин байгаа. Тиймээс эдгээр пуужинд цөмийн цэнэгт хошуу байрлуулаад Израйль болон Европын орнууд руу цөмийн пуужин харвах чадвартай болно гэсэн үг юм.
Shuum.mn
Shuum.mn