Зоү Жаксон 16 настайгаасаа эхлэн хувиараа бүжиг заасан. Гэхдээ тэр хэзээ ч хэн нэгний төлөө эсвэл хэн нэгний хувийн компанид ажиллаж байгаагүй. Зоү сургуулиа орхин “Мөрөөдлөөр амьдар” нэртэй дугуйлан ажиллуулж эхэлжээ. Одоо тэрээр 23 настай хувьдаа урлагийн сургууль, хэвлэл мэдээллийн компани, өөрийн гэсэн хамтлагтай болжээ. Зоү 14 настай байхдаа тухайн үед амьдарч байсан жижиг хотдоо нэгэн дэлгүүрт ажиллаж байсан түүнээс хойш хэзээ ч хэн нэгний төлөө ажиллахгүй зөвхөн өөрөө бизнес хийхээр шийджээ. Одоо тэрээр 15 ажилтантай, бүжгийн ангидаа 400 гаруй сурагчтай. Түүнийхээр бол хүн ямар нэг сонирхсон зүйлээ 24 цагаар ч хийх сонирхолтой бол түүнийхээ төлөө явж, тэр ажилдаа бүх цаг хугаацаагаа зарцуулж байж амжилтанд хүрэх юм байна. Зоү бүжгийн дугуйлан ажиллууллахаас гадна сурагчиддаа амьдрах арга барилаасаа заадаг байна. Түүний дугуйланг төгсөн залуучууд ихэнхдээ хувиараа бизнес эхэлдэг болжээ. Европын орнууд тэр дундаа Их Британид эдийн засгийн хямрал болж, залуучуудад ажил олдохгүй байгаа өнөө үед түүний хийж байгаа зүйл бусад залуучуудад үлгэр дууриалал болж байна. Британийн 25 наснаас доош залуучуудын 22 хувь нь ажилгүй. Тэдэнд ажил одлохгүй байгаа юм байна. Испани, Грек, Итали улсуудын залуучуудын ажилгүйдлийн төвшин бас өндөр байгаа юм. Британий засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж байна. Гэсэн ч байдал дээрдэхгүй байгаа юм байна. Британид жилд дунджаар 300 мянга орчим залуус их дээд сургууль төгсдөг. Эдгээрээс 30 мянга орчим нь л хүссэн ажилдаа орж чаддаг. Тиймээс эдийн засаг хүнд ажил олдохгүй байгаа өнөөгийн нөхцөлд их дээд сургуульд сурч мөнгө үрэх эсвэл, өр зээл тавих хэрэггүй, харин Зоү Жаксон шиг хувиараа бизнес эрхлэх нь залуучуудын хувьд ашигтай, зөв үлгэр арга юм байна. Түүний сурагчийн ярьж байгаагаар бүжгээр хичээллэх нь өөрийгөө нээж, илэн далангүй, чөлөөтэй болоход нь тусалдаг байна. Мөн урлаг, уран сайхныг мэдэрдэг болдог байна Зоү сургуулиа их сургууль болж өргөжүүлэхээр чармайн ажиллаж байна. Дараа нь дэлхийн улзуудаар аялж, юм үзэж нүд тайлахаар төлөвлөж байна
Shuum.mn
Shuum.mn