logo
Газар хөдлөлтийн улмаас 43 хүн амь алджээ

Газар хөдлөлтийн улмаас 43 хүн амь алджээ

2012/02/08
Филиппиний Негрос арлын зүүн эрэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас наад зах нь 43 хүний амь үрэгдэж, 30 гаруй хүн сураггүй алга болсон тухай тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид мэдээллээ. 100 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэж, хэдэн арван байшин нуржээ. Одоо эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 6,8 баллын хүчтэй газар хөдлөлтийн төв цэг нь Бохоль мужийн засаг захиргааны төв Тагбиларан хотоос зүүн хойш 74 километр зайтай газарт 46 километрийн гүнд бүртгэгджээ.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш