Дуурийн театрынхан энэ жилийн өвөл цагийн тоглолтдоо дэлхийн сонгодгуудаас олныг тавихаар бэлдсэн бөгөөд ирэх бямба гарагт буюу хоёрдугаар сарын 11-нд алдарт «Кармен» дуурийг тайзнаа амилуулахаар зэхэж байна.
Сонгодог дуурийг манай театрын тайзнаа анх 1984 онд тавьж байжээ. Дөрвөн үзэгдэлт тус дуурьт Кармен бүсгүйн тухай өгүүлдэг. Эрчүүд төдийгүй бүсгүйчүүдийн харцыг ч унагаж чаддаг цыган бүсгүй Кармены дүрд Ардын жүжигчин А.Долгор, Б.Мөнхшүр гээд манай олон алдартнууд тоглосон байдаг. Харин энэ удаа залуу дуучин Р.Доржхорлоо тоглохоор болжээ.
Тэрбээр өмнө нь Ж.Бизегийн хүүхдэд зориулсан «Кармен» дуурьт тоглож байсан юм. Мөн Ж.Вердийн «Аида» дуурийн Амнеристад тоглож үзэгч олон түмнээс чамгүй өндөр үнэлэлт авч байсан чадварлаг жүжигчин билээ.
МОНЦАМЭ