Энди Чан хэмээх 11 настай хүү бусдын адил компьютер тоглоомноос холдож чаддаггүй. Компьютер тоглоогүй үедээ олон цагаар ном уншиж, гэрийн даалгавраа хийдэг. Амарч байх үедээ байнга зурагт үздэг. Харин тэрээр ойрын хараа муутай. Энди Чаны нүдний эмч Деннис Ламын хийсэн судалгаагаар Хонконгийн бага сургуулийн хүүхдүүдийн ойрын харааны муудалт 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 7 хувиар өсчээ. Хүний авч байгаа мэдээллийн 90 хувь нь бидний нүд, чихээр дамжин тархинд очдог. Харж байгаа обьект болон нүдний хоорондын зай ойр байх тусам нүдэнд илүү их ачаалал өгч, хараа муудахад нөлөөлдөг байна. Хэдийгээр эрдэмтэд зурагт, компьютер дижитал технологи хараанд шууд нөлөөлж байна гэж батлаагүй ч хүүхдийн хараанд муугаар нөлөөлж байгааг үгүйсгэхгүй байгаа аж. Зурагт үзэж эсвэл компьютер дээр юм хийж байгаа бол 30 минут тутам хөндийрч амралт авч байх. Ном уншихдаа номоо нүднээсээ 40 см-ийн зайтай байлгах. Хөдөө гадаа салхинд гарч байх хэрэгтэй гэнэ. сэн Хонконгийн ихэнх оршин суугчид бөгс эргэх зайгүй маш жижиг өрөөтэй орон сууцанд амьдардаг учир хараанд нь бас нөлөөлж байж болох юм гэж эмч нар үзэж байна. Байгалийн гэрэл, ялангуяа нарны гэрэл ойрын хараа муудахаас хамгаалдаг байна. Хүүхдүүд 7 хоногт доод тал нь 10-14 цаг наранд гарч байх нь хүүхдийн хараа муудахаас хамгаална гэнэ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдээ хэтэрхий их гадаа тоглолоо гэж зэмлэх хэрэггүй юм байна. Гадаа тоглох нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
www.shuum.mn
www.shuum.mn