logo
Аварга загасанд хазуулаад амьд гарчээ

Аварга загасанд хазуулаад амьд гарчээ

2011/06/03
Сөрфинг буюу усны мандал дээгүүр хавтангаар гулгах цаг иржээ. Гэхдээ бас эрсдэлтэй урин дулаан цаг ирсэн байна гэж болно. Учир нь амрагчид далайн эргийн амралтын газар ирж амжаагүй байхад Техасын далайн эргийн ойролцоо байдаг Фоллет арлын орчим 22 настай эмэгтэй аварга загасанд хазуулжээ. Акул эмэгтэйн баруун гуянаас 2 удаа хазаад тавьсан байна. Эмч нарын таамаглаж байгаагаар 5 фүүт буюу 160 см орчим дундаж биетэй акул охины гуянаас хазсан байна. Яг юмаар хатгах шиг болоод дараа нь хүчтэй өвдөлт мэдэрсэн гэж Кори Робертсон ярьсан байна. Тэрээр Корри, Фоллет арлын орчим найзуудтайгаа далайд сэлж байжээ. Гэтэл акул гэнэт гарч ирэн хөлнөөс нь хазсан байна. Фоллет арлын орчим аварга загас хүн рүү дайрах нь маш ховор тохиолддог бөгөөд цаг улирлын өөрчлөлтөөс болж аварга загаснууд далайн эрэгт ойр ирсэн байх гэж Хьюстон хотын далайн амьтны хүрээлэнгийн ажилтан ярьсан байна. Хүн Аварга загасанд хазуулсан гээд аялагчид далайн эргийн амралтын газар ирэхээ зогсоох шаардлагагүй, аюулгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.

www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш