logo
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Э.Мөнх-Очир даргална

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Э.Мөнх-Очир даргална

2012/02/09
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайд Д.Хаянхярваа хуулийн төслийн талаар гишүүдэд танилцуулсан юм. Сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж санал хэлэх гишүүн байсангүй.
Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн санал болгосон УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг тус байнгын хорооны даргаар томилуулах саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш