logo
Д.Балдан-Очирыг Байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

Д.Балдан-Очирыг Байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

2012/02/09
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан “А” танхимд боллоо.  Хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүд уг асуудлыг дэмжсэн юм. Тус байнгын хороо хэлэлцсэн уг асуудлаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараагийн хэлэлцэх асуудал нь “Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны” даргыг сонгох болон дэд хорооны бүрэлдэхүүний тухай байсан ч хойшлуулсан юм.
Мөн өнөөдрийн хуралдааны бас нэгэн гол асуудал бол тус байнгын хорооны даргыг шинээр томилох тухай байсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирыг БОХХАА-н байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш