Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Сири улсад хүрэлцэн иржээ. Тэрээр нийслэл Дамаск хотноо ерөнхийлөгч Башар Ал Ассадтай уулзсан байна. Үүнээс гурван өдрийн өмнө Орос, Хятад улсууд Сирийн ерөнхийлөгч Ассадыг огцорч, улс төрийн шинэчлэлт хийхийг шаардсан заалт бүхий Арабын Лигийн төлөвлөгөөг дэмжсэн НҮБ-ын тогтоолын төсөлд хориг тавьсан билээ. Бээжин, Москвагийн энэ алхам нь Ассадад ард иргэдээ хөнөөх эрхийг өгсөн хэмээн Сирийн сөрөг хүчний бүлгийнхэн мэдэгдсэн. Мөн энэ шийдвэрийг барууны орнууд ч хүчтэй шүүмжилж байгаа юм.
Гэвч Сергей Лавров хориг тавьсан шийдвэр нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолоос болж Сирид иргэний дайн дэгдэхээс сэргийлсэн алхам байсан гэж мэдэгджээ. Оросын телевизээр мэдээлснээр Лавров Ассадтай яриа хэлэлцээ хийж эхэлсэн аж. Ассад хүчирхийллийг зогсоож, тогтвортой байдлыг бий болгохын тулд бололцоотой бүхнийг хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн гэж Оросын гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Мөн Лавров Орос улс өөрчлөлт шинэчлэлтийг хурдан хэрэгжүүлэх тал дээр Ассадын засгийн газарт шахалт үзүүлж байсан гэж онцолжээ.
Гэвч Сирийн идэвхитнүүдийн мэдээлснээр Ассадын засгийн газрын хүчнийхэн Хомз хот руу дахин дайрсан байна. Тэд даваа гаригт болсон халдлага дайралтын үеэр 95 хүн, харин өнгөрөгч баасан гаригийн шөнө 200 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлжээ.
Сирийг 10-аад жил захирч байгаа ерөнхийлөгч Башар Ассад өөрийг нь зөөлөн сэнтийгээс нь авч хаяхаар тэмцсэн босогч, эсэргүү нэртэй сөрөг хүчнийхний голомт болсон боомт хот Хомзыг газрын хөрстэй тэгшлэх даалгавар өгсөн тухай гадны хэвлэлүүдээр шуугиж байна.
Харин Сирийн дотоод хэргийн сайд Хом хотод террорист бүлгүүдийн эсрэг ажиллагаагаа үргэжлүүлнэ гэж мэдэгджээ.
АНУ, Европын зарим орнууд мөн Арабын улсууд Сирээс элчин сайдуудаа эргүүлэн татаад байгаа юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр Сири улсад өнгөрөгч оны гуравдугаар сард бослого гарснаас хойш аюулгүйн хүчнийхний харгис ажиллагаас болж 7.000 гаруй хүн амь үрэгджээ. Харин Сирийн засгийн газар гадныхнаар дэмжүүлсэн террорист бүлгүүд зөрчил үймээн дэгдээж, аюулгүйн хүчний 2.000 албан хаагчийг хөнөөсөн гэж мэдэгдсэн.
АНУ-ын төрийн департаментаас гаргасан мэдэгдэлд онцолсноор Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын төрийн эрхэнд байх хугацаа хэдхэн хоногоор хэмжигдэх болжээ. Мөн энэхүү мэдэгдэлд Сирийн эрх баригчдын эсрэг яаралтай арга хэмжээ авах болсныг дурдсан байна.
Э.АМАР