logo
Жолоо барьж байх үед мессеж бичихийг хориглодог програм бүтээжээ

Жолоо барьж байх үед мессеж бичихийг хориглодог програм бүтээжээ

2012/02/09
20 настай Зак Кафман бол туршлага багатай жолооч. Тиймээс түүний ээж Рита Кафман хүүгийнхээ аюулгүй байдалд санааа зовдог байна. Тиймээс тэрээр хүүгийнхээ утсанд нэгэн програмыг суулгажээ. Энэхүү програмыг суулгасан утсыг барьсан хүн 24 км цагаас илүү хурдтай явж байгаа үедээ мессеж бичих юм уу мэил илгээх боломжгүй байдаг байна. "Securaphone" нэртэй програм утасны байршлыг ч мөн мэдээлнэ. Зак ярихдаа "Ээж яагаад надад итгэхгүй байна аа гэж эхэндээ бодсон, гэхдээ би шинэ жолооч учраас жолоо барих үедээ  утас руугаа хэдхэн хором харсан ч анхаарал сарнина гэдгийг ойлгосон" гэжээ.
Америкийн зам тээврийн ослыг мөрдөн шалгах агентлагаас мэдээлснээр жолоо барьж байх үедээ мессеж бичсэнээс үүдэлтэй зам тээврийн осол сүүлийн 10 жилийн хугацаанд нилээд өссөн байна. Тиймээс энэ агентлаг 2011 онд  Америкийн бүх мужийн удирдлагуудад хандан иргэдийг жолоо барьж байх үедээ утас хэрэглэхийг хориглосон хууль гаргахыг зөвлөсөн. Зам тээврийн ослыг мөрдөн шалгах агентлагийн дарга Дебора Херсманы хэлж байгаагаар зарим жолооч нар замаа харалгүйгээр явах нь нэмэгджээ. Тэрээр ярихдаа "Ер нь хүмүүс жолооны ард явж байхдаа меесеж бичих үедээ доошоо харсан байдаг, тиймээс тэд бараг хөл бөмбөгийн талбайн урттай тэнцэх зайнд замаа анхааралгүйгээр явдаг" гэсэн байна.
Жолооны ард мессеж бичихийг хориглох нь аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ гэдэгтэй ихэнх жолооч нар санал нийлж байгаа юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш