logo
“Дүнжингарав 2012” бүсийн хаврын уралдааныг 3 дугаар сарын 3-ны өдөр болно

“Дүнжингарав 2012” бүсийн хаврын уралдааныг 3 дугаар сарын 3-ны өдөр болно

2012/02/09
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны товыг тогтоожээ. “Дүнжингарав 2012” бүсийн хаврын уралдааныг 3 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт, Төвийн бүсийнхийг Өмнөговь аймагт 3 дугаар сарын 11-нд зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
Харин Зүүн бүсийн зуны уралдаан Сүхбаатар аймагт, Баруун бүсийнх Баян-Өлгий аймагт, Төвийн бүсийнх Дундговь аймагт, Хангайн бүсийнх Төв аймагт 7 дугаар сарын 28-29-нд болно. 
Бүсийн уралдааны хуваарийг батлахдаа хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, тухайн аймгийн Хурдан морины салбар хорооны чадамж, газар зүйн байршил, өмнө жилүүдэд бүсийн уралдаан зохион байгуулаагүй, өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулахгүй байх зэргийг харгалзан үзсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш