logo
Ираны ойрын холбоотнууд хэн бэ

Ираны ойрын холбоотнууд хэн бэ

2012/02/10
Иран болон барууны улсууд Ираны цөмийн хөтөлбөрөөс болж харилцаа нь таагүй болоод байгаа.  АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж байна гэж харддаг бол Иран улс цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалт буюу цөмийн эрчим хүчний зориулалтаар хэрэгжүүлж байгаа гэж тайлбарладаг юм. Барууны улсууд Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо чангатгасны дараа сөргөлдөгч  талуудын харилцаа улам хурцдаад байгаа юм. АНУ болон Израйль улсууд Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос нь өмнө амжиж цохилт өгч магадгүй тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Тэгвэл Барууны улсууд Ираны эсрэг цэгийн ажиллагаа явуулх болбол Ираныг хэн хамгаалж, дэмжих вэ? Ираны холбоотон улсууд гэж ямар улс орнууд байдаг вэ? гэсэн сонирхолтой асуулт гарч ирж байгаа юм. Мэдээж эдгээр улсууд бол Америкийн нөлөө, гадаад бодлогыг сөрөн зогсдог улсууд буюу Венесуэл, Боливи, Куба, Хойд Солонгос, Сири, Ливан  зэрэг улсууд бөгөөд алсын зайнаас ОХУ, Хятад зэрэг гүрнүүд Ираныг нууцаар дэмжиж байдаг юм. ОХУ Иран, Сириэр дамжуулан ойрхи Дорнодод нөлөөгөө бэхжүүлэхийг чармайдаг. Мөн  зэвсэг нийлүүлдэг том зах зээл нь Сири Иранд байдаг юм. Хятадын хувьд НҮБ-ын аюулгүйн зөвлөл дэх Оросын уламжлалт холбоотон. АНУ-ын байр суурийг байнга эсэргүүцэж байдаг. Мөн Ираны газрын тос болон байгалийн хийнээс шууд хамааралтай байдаг юм. Ираны хөрш улсуудаас  Саудын Араб, Кувейт, Бахрейн, АНЭУ, Иордан бүр Палестин хүртэл Ирантай холбоотон болохыг хүсдэггүй юм. Энэ нь магадгүй тэдний гарал үүсэлтэй холбоотой байж болох юм. Учир нь нэр дурьдсан орнууд бол Араб үндэстэн, харин иран бол эртний Персийн үр сад юм. Израйль болон бүс нутгийн бусад Арабын улсууд Ираныг цөмийн зэвсэгтэй болно гэхээс болгоомжилж сэрэмжилдэг. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол бүс нутгийн улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэн, тогтворгүй байдал үүснэ гэж олон улсын шинжээчид үздэг юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш