Америкийн “Keystone XL” компани болон цагаан ордны тэргүүн Барак Обамагийн зүтгүүлж байгаа Канадаас АНУ-ын газар нутгаар хөндлөн гулд татах түүхий нефтийн хоолой байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Нэгдсэн улсын конгресст олонхи болоод байгаа Бүгд Найрамдах Намын гишүүд ч мөн Обамагийн төлөвлөгөөг дэмжихгүй байгаа юм. Канадын Алберта мужийн Хардисти хотоос Иллинойс муж руу татсан байгаа газрын тос дамжуулах хоолойн дээр нэмж, илүү чигээрээ буюу Монтана, Өмнөд Дакота, Небраска мужуудаар дайруулан хоолой татах төсөл нь 7 тэрбум долларын өртөгтэй юм. Оклахома мужийн Кушин хотод АНУ-ын хамгийн гол газрын тос олборлох үйлдвэр байдаг юм. Канад улс өдөрт 2 сая орчим баррель газрын тос Америк руу экспортлодог. АНУ-ын нийт газрын тосны импортын 22 хувийг эзэлдэг. АНУ дамжуулах хоолой нэмж барьснаар өдөрт 830 мянган баррель газрын тос нэмж импортлоно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Америкчуудын газрын тосны ханган нийлүүлэлт нэмэгдэж, шатахууны үнэ буурах төлөвтэй байгаа юм. “Транс Канада” компанийн тооцоолж байгаагаар шинэ дамжуулах хоолой барьснаар 200 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэх юм байна. Гэхдээ Тар Санд буюу элсэрхэг газар байх нэфть боловсруулах үйлдвэр шатахуун гаргаж авахын тулд маш их эрчим хүч ашиглах тул агаарт дэгдэх нүүрс хүчлийн хий хэвийн хэмжээнээс хэтэрнэ гэж байгаль хамгаалагчид үзэн “Транс Канада” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. Мөн эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар “Транс Канада” компанийн бий болгоно гээд байгаа 200 мянган ажлын байр нь үнэн хэрэг дээрээ 5 мянга орчим л түр зуурын ажлын байр юм байна. Америкийн “Keystone XL” компани дамжуулах хоолой барьснаар Нэгдсэн Улсын гадаад улсуудаас газрын тосны хараат байдаг байдал үлэмж хэмжээгээр буурна. Канад угаасаа түүхий нефтийн экспортоо нэмэгдүүлж байггаа. Хэрэв АНУ Канадаас газрын тос импортлохгүй бол аль нэг улс импортлох л болно гэж “Keystone XL” компани үзэж байгаа юм. Дамжуулах хоолойн өмнөд хэсэг нь эдийн засгийн хувьд ашигтай байгаа. Урьдчилсан тооцоогоор өдөрт сая орчим баррель түүхий нефть Мексикийн булангийн газрын тос боловсруулах үйлдвэрт хүргэгдэж, түүхий эдээр ханган АНУ хагас зуун жилийн дараа анх удаа шатахуун экспортлогч орон болох боломжтой байгаа юм. Keystone XL компанийн хэрэгжүүлэхээр зэхэж байгаа төсөл зөвхөн ажлын байр нэмэгдүүлэхийн эсрэг байгаль орчны асуудал бус, харин АНУ-ын хувьд эрчим хүчний асуудлаа бүрэн шийдэх гарц юм байна.
Shuum.mn
Shuum.mn