Яруу найрагч, шог зохиолч, сэтгүүлч Н.Даваадаш 1950 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Гурван салаа”-нд шашны зүтгэлтний гэр бүлд төржээ. Бага, дунд сургууль, УБДС-ийг “Утга зохиол судлаач, багш” /1980/ мэргэжлээр төгсжээ. Боловсрол судлалын магистр цолыг 2000 онд хамгаалсан аж. 1972 оноос Өвөрхангай аймгийн Өлзийт, Тарагг суманд багш, Богд, Бат-Өлзий суманд сургуулийн захирал, 1986-1990 онд Өвөрхангай аймгийн МЭДН-ийн салбар зөвлөлийн дарга, 1990-1997 онд аймгийн ХДТ-ын дарга, 1997-2003 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байв.
Тэрбээр “Орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудлууд” сэдвээр томоохон судалгаа хийжээ. Яруу найргийн “Зүрхний шившлэг” /1985/, “Алаг чулуун эрхи” / 1992/, “Бүүвэйн дууны нэхэл” /1994/, “Хөх өвсний гуниг” /1998/, “Уянга цэнхэр уулс” /2000/, “Далд тэнгэрийн улирал”, “Дуулж аргадах хорвоо” /2005/, “Урт улирлын шувууд” /2010/, хөрөг, дурсамж, сэтгүүл зүй, баримтат уран зохиолын “Халхын хар аварга” /2005/, “Цоохор цадиг” /2007/, “Нарийнтээлийн түүхэн товчоон”, “Барилга хот байгуулалт-100 хөрөг” /2008/, “Таны телевиз” /2009/, “Эрин цагийн хана өндөрлөх цаг”, “Өврийн хангайн элдэв явдлын хураангуй” /2010/, хошин шог зохиолын “Хөх инээд, цагаан ханиад” / 2004/, “Нүгэл судлалын лекц” /2009/ номууд тус тус хэвлүүлж, уншигчдын хүртээл болгожээ.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “XX зууны монгол зохиолчид” цувралын 86-р ботид Нацагийн Даваадашийн намтар, уран бүтээлийг товчоолон өнгөрсөн онд хэвлэсэн юм. “Далд тэнгэрийн улирал” номоороо МЗЭ-ийн нэрэмжит шагналыг 2009 онд хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж 2011 онд Монгол улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм дээд цолыг хишиглэсэн байна.
Энэ удаагийн “Утгын их хоймор”-тоо зохиолч, яруу найрагч Н.Даваадаш агааг ийн урин залж, цухас хүүрнэлдсэн болой.
-”Утгын их хоймор”-ын цувралуудыг хэр тогтож харж байна даа?
-Ардын болон Гавьяат уран зохиолчидтой хийсэн ярилцлага чинь үндсэндээ шувтарч байгаа биз дээ. Над дээр ирэхийг бодоход ер нь төгсгөл рүүгээ орж байгаа байх.
-Уул нь гавьяат авсан зохиолчид ахиад 20-иод бий шүү. Олигтой юм ярихгүйг нь би зөнгөөрөө мэдэрч байгаа. Танаас гадна одоо хоёр гуравхан хүн үлдсэн. Тэгээд дуусаа. Д.Нацагдоржийн шагналтнууд цуварна даа. За энэ ч яахав, та чинь Өврийн хангайгаас хэд дэх гавьяат зохиолч нь болж байна вэ?
-Ц.Гайтав, манай радиогийн Т.Бямбадорж… гээд л тавд нь багтаж байгаа байх шүү.
-Ойрд юу эрхлээд байна?
-Тэтгэвэрт гарсан хэдий ч ажилласаар байна. “Координат” төв гэж газар бий. Тэнд барилгын сэтгүүлд ажиллаж байна. Би чинь хуучин “Их барилга” сонин гаргаж байлаа шүү дээ. Туршлагатай золиг л доо. Хувь талдаа шүлгийн “Цаглашгүйн бага чуулган” түүвэр дээрээ сууж байна. Мөн ариусалтай холбоотой “Шамбалын шүлгүүд”, “Дотоод улирлын тойрог” гэсэн нэртэй шүлэг, уянгын эссээгээр ном бэлдэж буй.
-Буяны, нүглийн шүлгүүд гээд л төлөвлөөд л гараас гаргаад байдаг хэрэг үү?
-Ихэнх нь бичигдчихсэн зүйлс. Төлөвлөгөөгөөр ном хийдэггүй, зүрх сэтгэлийн зарлигаар хийдэг юм. Хүнд шахуулж ном хийнэ гэвэл би чадахгүй.
-Уучлаарай, ингэхэд таны багш гэж ямар нөхөр байна аа?
-Шүлэгчид багш, шавийн барилдлага их ярьдаг болж. Анхны номыг боосон хүнийг багш гэж үздэг юм бол Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж. Тэр хүн надад цахилгаан бичиж “Анхны номын уралдаанд 49 ном ирлээ. Чинийх шилдэг долоон номд нь тунаж үлдлээ. Би редакторлана. Чамд баяр хүргэе” гэж байсан. 1983 он шүү дээ.
-Тээр жил Өврийн хангайд утга зохиолыг шинэчлэх “Жиг дуун” гэж бүлгэм байгуулагдаж, та тэдэнд их урам өгч байсан нь санагдана.
-Хуучин үзэл суртлын эгзэгтэй үе байсан. Өөрчлөн байгуулалтын үеэр үндсэндээ гарч ирсэн. Улаанбаатараас зураач П.Энхтөр очиж байлаа. Зураач Батбаяр, Баярсайхан, яруу найрагч Ж.Даваасүрэн нар тэнд байлаа. Гөлөгдэмбэрэл армиас халагдаж ирсэн. Тэр үед би аймгийн Үзэл суртлын хэлтэст ажиллаж байсан. Тэд намайг намын ажилтан ч гэсэн цагдаад хов хүргэчихгүй хүн гэж мэдээд ойр ирцгээсэн. Орчлонг арай өөр цонхоор харж буй залуусыг дэмжих ёстойг би мэдэрсэн.
-Та ер нь залуу үетэйгээ их ойр уран бүтээлч. Үеийнхэндээ жийгдчихсэн юм шиг санагдаад байдаг юм. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Би анхнаасаа хөдөө, бүр суманд багшилж байсан. Аймгийн утга зохиолын нэгдлийнхэн чинь намайг тоохгүй шүү дээ. Би ч өөрөө тэдэн рүү ханддаггүй байж. Өөртөө л шүлэг бичиж явж. Дур тавиад байх дургүй ч яруу найрагтаа хайртай. Шүлэг бичнэ гэдэг торойж гарахдаа биш. Өөртөө үнэнч байх нь чухал. Яруу найраг гэдэг зүйлийг том, жижиг зиндаа гэлтгүй бид адилхан мэдэрцгээдэг биз дээ.
Он цагийн уртад алгуурласан байж болно, нутаг байршлаас байж болно, өөд татах хүний сайн, Myyгaac байж болно. Өөрийн авир араншин ч нөлөөлнө. Яруу найрагч хүн хэн нэгний татлагаар биш өөрийн эр зориг, итгэл үнэмшлээр тодбрдог. Одоо мөнгө, бөгс, архи… ямар ямар юмаар гарч ирж байна гэнэ вэ ээ. Янз янзын юм дуулддаг. Би тэр бүхэнд хошуу дүрэх дургүй.
Дээхнэ нэг мундаг судлаач яруу найрагч О.Нэргүй, /К.Раднаадаргиа… гээд баахан уран сүтээлчдийг “эдний яруу найраг бичих гэж юу байдаг юм” гээд л муу хэлсэн. Тэр яруу найрагчид ямар их хямарсан гээч. Шувууд өдөлсөн үүрээ муулдаггүй шиг монголчууд буусан буйраа муу хэлдэггүй.
-Нэгэнтээ дорнын их найрагч О.Дашбалбар таныг нэг наадам дээр… …”Залуу яруу найрагч Даваадаш шүлгээ уншина уу” гэж доош нь хийсэн маягтай жуумалзаж билээ. Танаас өчнөөн дүү “бацаан” тийн хэлэхэд уур чинь хүрсэн байх даа?
-Би чинь багштай нь найз байлаа. “Дөрөвдүгээр анги төгсөхөд нь нэг тэмдэглэлийн дэвтэр, Есениний номтой өгөөд цаад нусгайг чинь хот руу явуулж байлаа” гээд л Д.Нямсүрэн надад дурсдаг сан. Дашбалбарыг хагас дутуу бичиг үсэгтэй ТМС-ийн сурагч байхад нь би шүлэг бичиж явсан юм. Яахав, хойшоо Горький яваад эрдэмтэй болов хэмээн надад аархаж байхгүй юу. Намайг юм бичиж чадахгүй байна гэж шоглосон байх л даа. Надад харин ташуур болсон. Тухайн үед би сааталд орчихоод юм хэлээгүй юм л даа.
-Яруу найрагт ах зах, нас хүйс, сүсэг бишрэл, итгэл үнэмшил, өсч төлөвшсөн орчин нэг их хамаагүй байдаг юм шигээ.
-Чиний асуулт 30 жил бичсэн яруу найрагчийг гурван cap бичсэн шүлэгч дарангуйлаад гараад ирэх явдал байдаг гэх гээд байна аа даа. Үгүйсгэх аргагүй. Цаг үе биднийг хавчиж байсан нь үнэн. Мань мэт нь багаасаа үзэл сурталд баригдсан, лам хүний хүүхэд учраас намайг илүүтэй ажиглах, сэжиглэх явдал байсан. Айдас ихтэй байлаа. Бодь сэтгэлийг яаж олсон тухайд яривал урт түүх болно.
Хүн дүрэлзүүр, омголон байж болно. Гэхдээ хүний шаталт хоёр янз. Гаднаа дүрэлздэг нэгэн байхад дотогшоо хавж шатдаг нэгэн бий. Тэр сонгодог монгодгийн тухай асуудал бол бурхан ямар хувь тавилан хайрласан түүгээрээ л хүн явна.
-Өнөөдөр яруу найрагч Даваадаш, Соёлын гавьяат зүтгэлтэн Даваадаш хоёрын хооронд хэр том ялгаа бий болов. Танд анзаарагдаж байна уу?
-Юун ялгаа байхав. Хийдгээ хийгээд явж л байна. Амьдрал хэцүү. Горький төгссөн Нямдорж, Эрдэнэт хотод сахиул Нямдорж хоёрын хооронд ямар ялгаа байна гэвэл амьдрал, тэмцлийн гүн гуниг шингэсэн туршлага үзэгдэх байх. Ат явахаараа менгө олж өгдөгтэй адилхан хүн зовлон туулахаараа ухааждаг. Би манаач болсон ч, дарга болсон ч үзэл, үзэг хоёртоо хайртай явсан.
1970-аад оны эхээр Урианхайг их уншдаг байв. Бүр анх П.Бадарч, Ш.Дулмаа хоёрыг уншиж яруу найрагт орж ирж байсан. Арван жилийн сурагч байхад Д.Пүрэвдорж, Б.Явуухулан хоёр их нөлөө үзүүлсэн дээ.
-Таны шүлгийг би хардаг, эргэцүүлж боддог. Голдуу шувуу бичээд байдаг юм. Бас нэг учир байгаа байх.
-Яг үнэн. Би тэнгэр өөд харж явах дуртай. Тэнгэрт бичигдсэн, дотоод сэтгэлийн чанад руу яргасан шүлгүүд надад олон бий шүү. “Миний зай”, “Урвуу тодотгол” тэргүүтэй олон шүлэг бий. Сүлд хийморио өргөж явдаг шүлгээсээ хэлье.
“Онгодын цагаан хуланг
Оосорлож унаад цахилъя
Овилгогүй цагаан салхинаас
Тасарч гараад исгэрье
Огторгуйн цагаан заадсаар
Хүлэг тарлаж омогшъё
Огт үзээгүй тэнгэрийн хөвүүдтэй
Шүлэг хаялцаж жаргая
Бэлэг солилцох найран дээр
Хэнхдэг задгай орсон ч яадаг юм
Бэлхүүс уран тэнгэрийн охидын
Гоо сайханд согтсон ч яадаг юм
Давчуу орон зайн бахыг хангаж
Далаа хавчиж суугаад ч яахав
Даварлаа гэж хэлбэл нэг хэлэг
Давхиач хулангийн нуруунаас
Нисэж үхэхэд гомдолгүй ээ” гэж өөртөө хэлсэн шүлгээ голдуу уншдаг.
-Уран бүтээлч хүнд төрсөн нутаг гэж аугаа гайхамшигт орон зай байдаг. Та өөрийнхөө унаж төрсөн газрынхаа тухай сайхан зүйл яриач.
-Сая төрсөн нутгийнхаа түүхийг 20 хэвлэлийн хуудсаар бичиж дуусгалаа. Бар жилд би Уянга сумын нутгийн Нарийны дээд эх “Гурван салаа” гэдэг газар төрсөн. 1650-иад оноос хүрээ хийд байсан газар гэдэг бол арай өөр. Аав минь том лам байсан. 1939 онд шар мулталж, гүрэм дом хийдэг гэсэн шалтгаанаар хэлмэгдэж баригдаад, алуулчилгүй үлдэхийн тулд ижийтэй минь нийлээд гурван хүү төрүүлсний отгон нь би юм. Би аавыгаа 60-аад настай байхад нь гарсан хүн. Аав биднээр гаднаасаа түгжүүлээд ном судраа сэм уншдаг байж билээ. Баригдвал хэцүүднэ.
-Ааваас чинь гоё алтан бурхан, энэ тэр үлдээ юу, хэл хэл. Айлтгүй.
-Үлдэлгүй яахав. Нэг талаар аавын маань шүтээн, нөгөө талаар соёлын дурсгал нандин зүйлс манай хойморт залаатай байдаг. Зулыг нь тасалчихгүй аваад л явж байна. Төвд номонд би гурван тарниас цаашгүй. Аав хүртэл “Миний хүүд төвд ном хэрэггүй. Харин түүний оронд өдөрт орос үг нэгийг цээжилж бай. Миний сурсан ном ондоо байгаагийн адил та нарын сурах ном ондоо” гэдэг байв.
-Бусдын жишгээр аавдаа элдэв дээдийн суварга энэ тэр босгож, хадаг яндар хийсгээ юү?
-Үгүй. Тэрнээс том буян хийж байгаа. Зохиол бүтээл бүхнээрээ би аавынхаа алдраар нэрийг нь мөнхөлж яваа. Ном бүтээнэ гэдэг тэр хүний хойноос буян хийж буй хэрэг.
-Тэгвэл ижийнхээ тухай дурсаач.
-Ээж говь талын хүн. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Баруунбаян-Улаан сумын нутаг Өшгөгийн нурууны хүн Сүүлд аавтай нийлсэн. Ээж маань ааваас 17 дүү. Бусдын адил жирийн л нэг монгол ижий. Хоёр ах маань ертөнцийн мөнх бусыг дагачихлаа. Ганц эгч минь сэрүүн тунгалаг, нутагтаа байж байна. Зун нь нутаг руугаа тэмцэж, муу эгчийгээ ээжийнхээ оронд ээж болгоод сайхан байж байна. Дандаа санана.
Нутаг, эгч хоёроо одоо ч санаж л байна. Муу хөгшин эгч минь дал гарчихлаа. Ганц хүргэн ах маань миний сэтгэлийн зайг дүүргэж явна. Хүмүүс өнөөдөр “сэггэлийн боловсрол” гэж их ярьдаг болж. Сэтгэлийн боловсрол, парапсихилоги, фитнесс… бүгд л ариусгах тал руу явж байна. Энэ тухай багадаа төсөөлж байсан болохоор миний хувьд их таашаалтай үе ирж байна.
Сэтгэл ариун байваас тархи ариун, амар амгалан аж төрнө биз дээ. Тархины ариунаас ариун сэтгэл ургаж, гэгээн бодол цэгцэрч, саруул ухаан тэлж, улмаар оюуны чанад руу орох буй за.
-Таны амьдралд тохиолдож байсан давтагдашгүй хачин сонин явдал мундахгүй олон биз. Жишээ болгож нэг сонин юм хуучлаач.
-Богд суманд захирал байтал сургууль бөөстэй гарч бөөн дуулиан болов оо. Арван яамны үзлэг гэдэг аймаар юм байхгүй юу. Сангийн яамны орлогч сайд Буянбат гэдэг хүн анх очиж бөөс илрүүлсэн. Тэр үед сургуулийн дотуур байранд 400 гаруй хүүхэд байлаа шүү дээ. Мундаг тоо байгаа биз 1980 онд шүү дээ. Богдын сургууль бөөстэй тухай аймагт мэдэгдлээ.
Мэдээ авсан ариун цэврийн станцынхан, эмч бусад холбогдох хүмүүс суманд ирлээ. Нөгөөдөр нь Улс Төрийн Товчооны гишүүн, СнЗ-ийн нэгдүгээр орлогч сайд Рагчаа, аймгийн дарга Эрдэнэ-Очиртой суманд буулаа. Алуулсан гэж бодоод л яваад очлоо. Рагчаа дарга “За хүү минь чи, эмэгтэй хүүхдийн гэзэгний бөөсийг яаж арилгах гэж байна?” гэв.
Багш, ажилчидтайгаа нийлж толгойг нь шүүрдэж байгаа, арцаар угааж байгаа хэмээн үнэнээ хэллээ. Тэгтэл Рагчаа дарга ихэд аминчлан “За хүү минь, танай нутаг элс ихтэй. Гэзэгний бөөс, xyypсыг элсээр шувтарвал их сайн авагддаг юм шүү” гэж билээ. Тэр үед УТТовчоо суманд бөөсний асуудлаар ч гэсэн зорьж очдог байсан юм шүү. Одооны энэ ардчиллынхан хөдөө хүмүүс хордоод үхэж байхад эндээ хэвтээд л байх юм билээ.
-Тэд тусгай хангамж эдэлдэг шигээ хариуцлагаа бас өндөр ухамсарладаг байж дээ. Нөгөө хүмүүс чинь тэгээд хүүхдийн бөөсийг устгах арга зааж өгөөд л буцсан уу?
-Надаас мөнгө асуулаа. Би дансанд 289 төгрөг байгаа гэдгээ хэлсэн. Гэтэл Рагчаа дарга “Авах юмаа дэлгэрэнгүй бич. Юу хэрэгтэй байна. Бүгдийг бич” гэснийг ёсоор болголоо. Tэp үеийн 300 мянга гэдэг бол асар их мөнгө л дөө. Ар талын машины хүнд өг гэлээ. Тэр машинд нь Сангийн сайд Э.Бямбажав сууж байна. Бичгээ өглөө.
Сарын дараа надад 300 мянган цаас хуваарилсан байсан. Завсраас нь аймаг шомбодоод “Танай сургуульд юу боллоо гэж энэ их мөнгийг дангаар нь өгдөг юм” гээд 100 мянган цаасны бараа бүтээгдэхүүн өгч байж билээ.
-Сониноос та томчуудтай хэр ууж идэж байв?
-Бат-Өлзий суманд байхдаа Дэжид сайдтай, Зохиолчдын хорооноос Д.Гармаа гуайтай ууж идсэн байх шүү. Аймагтаа “Үнэн” сонины тусгай сурвалжлагч М.Жадамбаа, Б.Ламсүрэн хоёртой сүрхий байлаа шүү дээ. Аймгийн хоер даргыг айлгадаг амьтад байхгүй юу.
-Таны төрсөн нутгийг “Эрэл”-ийн Эрдэнэбатаас авахуулаад голыг нь гогодоод, амьдын улаан там болгоод хувиргачихсан. Таны өр өвдөж, тэмцэлд босохгүй юуны учир дүмбийнэ вэ?
-Энэ хоёр талтай юм. Би гэдэг хүн мэргэжил, дадлага талаасаа хэрүүл уруул, тэмцэл тулаанд бэлтгэл байхгүй хүн. Дээрээс нь хууль эрхзүйн мэдлэг хомс. Загарзүсэм дарга хуулийн дагуу ажиллаж байгаа. Мянганбаяртай тэмцсэн, бусадтай нь хэл үгээ ойлголцож сум орондоо өчүүхэн хөрөнгө оруулалт хийлгэсэн байх шүү.
“Эрэл”-ийн Эрдэнэбат гэдэг нөхрийн хувьд алтыг нь аваад авдрыг нь чулуудчихдаг эвгүй хүн юм билээ. Анх Уянгыг ухахдаа “Танай сумыг Монголын хамгийн үлгэр жишээ суурин болгоно” гэж хүмүүсийг тайвшруулаад сүйд хийчихсэн юм шүү дээ.
-Энэ ч яахав, байдаг л яриа. Тэр нөхөр чинь Таацын цагаан нуур, Таацын голыг ширгээгээд УИХ-д сонгогдож байлаа шүү дээ. Аймаар шүү.
-Лусын хорлолд өртөх болтугай гэж хүсэх нь юу ч юм. Гэхдээ буруу юм, нүгэл хийсэн бол залхаал гэсгээл нь заавал ирнэ. Монголын төр газрын алтан гагнаасыг салгагчидтай хатуу тэмцэх хэрэгтэй.
-Тийм шүү. Дагшин уул ус, байгаль дэлхийг тарчлаасан үхээрийн амьтас хэдэн үеэрээ тамд унах болтугай! гэж л шивших минь. Хамгийн сүүлд та ямар бүтээл дээр ажиллав?
-Өврийн хангайн зохиолч, яруу найрагчдын өвийн хураангуйг “Болор эрих” гэсэн нэртэйгээр хоёр ботиор хэвлүүллээ. Яруу найргийн хувьд “Урт улирлын шувууд” түүврээ гаргасан. Төрийн дээд хишиг хүртээд Найман нуурын Залаа хайрхан гээд нутгийнхаа уул овоондоо мөргөсөн дөө.

Жа.Баяраа
Утга зохиол урлаг