УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Буд, Ц.Цэнгэл нар “Улсын их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Монголын тусгаар тогтнолын бэлгэдэл 90 орчим жилийн түүхтэй Үндэсний их баяр наадмыг төр шууд зохион байгуулах нь төсвөөс их хэмжээний зардал гарч, буцаан төвлөрүүлж чадахгүй байгаа. Тийм учраас мэргэшсэн спортын холбоодод баяр наадмыг зохион байгуулах эрхийг олгож, төр хариуцлага тооцох боломжтой болсноор жинхэнэ ард түмний наадам болно хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.
Шөвгийн 16-д үлдсэн бөх болон сурын харвааны эхний гурван байр эзэлсэн харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг ч шинжилгээний хариу гараагүй байхад цол, чимгийг баяр наадмын үеэр олгодог. Шинжилгээний хариу гарсны дараа сэргээш хэрэглэсэн бөх, харваачдаас цол, чимгийг хурааж авдаг зохимжгүй байдал байгааг өөрчлөн сэрээшийн шинжилгээний хариуг үндэслэн цол, чимгийг олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн хурдан морины уралдаанд эрлийз морьд уралдах болсонтой холбогдуулан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 75 буюу түүнээс дээш хувийн Монгол цустай морьд уралдуулж байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Үндэсний их баяр наадмаар барилдсан бөх, хурдан морьдоо сойсон уяачид болон харваачдад олгох шагнал урамшууллын хэмжээг нийтэд тодорхой болгох талаар хуулийн төсөлд тусгасан байна.