Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өчигдөр Нийгмийн бодлого, болоюсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдэд танилцуулав.
Ажлын хэсгээс уг хуулийн төсөлд оруулж ирсэн “ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжил дээшлүүлэхтэй холбогдон гарах зардлыг боловсролын байгууллагын өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэдэг байх” гэсэн заалт нэлээдгүй маргаан дагуулав.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Очирбат цөөнх болж, энэ заалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь хувийн хэвшлийн сургуулиуд хүүхдээ сургах гэсэн иргэдээс төлбөр өндөр авдаг, ашиг орлого ихтэй хэрнээ өөрсдөө хөрөнгө гаргаад багш нарынхаа мэргэжлийн дээшлүүлж яагаад болдоггүй юм бэ. Заавал төрд ачаа үүрүүлэх шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн.
Харин насаараа багшилж, ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж байгаа багш нарыг ялгаварлан үзэж болохгүй. Хувийн хэвшлийн сургуулиуд дотор өндөр төлбөртэй гарын таван хуруунд багтах сургууль бий. Бид өнөөдөр багш нарын нийтлэг эрх ашгийг ярьж байгаа. Бусад сургуулиудад өндөр үйлчилгээ үзүүлдэг сургуулиуд байхгүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна. Төрийн болоод хувийн хэвшлийн ямар ч сургуульд хүүхдээ сургах нь тэдний эрхийн асуудал. Монголын боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж үзэж байгаа юм бол хувийн ч бай, хувьсгалын ч бай сургуулиудад багшилж байгаа багш нарыг ялгаварлаж болохгүй. Өнөөдөр хувийн хэвшлийн сургууль нийслэлд 10,4, улсын хэмжээнд 6 хувийн ачааг үүрдэг. Багш хичнээн чанартай байна тэр хэмжээгээр сурагчдын мэдлэг сайн байна гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол нар хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, өндөр төлбөртэй сургуулиудад багшилж байгаа багшийн буруу гэж байхгүй. Иймд багш нарыг алагчилж болохгүй гэсэн юм.
Түүнчлэн бүх шатны сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно”. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд олгох тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлах олгох” гэсэн заалтыг нэмэхээр боллоо. Ингэхдээ, сургууль, цэцэрлэгийн багш , албан тушаалтнаас гадна боловсролын туслах ажилтан нябо, нярав, слесрь, жолооч, манаач нарыг мөн хамруулах нь зүйтэй гэж үзэв.