logo
Монгол хөрөнгөтнүүдийн хэрэг ингэсгээд замхарах уу

Монгол хөрөнгөтнүүдийн хэрэг ингэсгээд замхарах уу

2012/02/11
Хэдэн жилийн өмнөөс л баахан банк дампууран “Анод”, “3оос” банкныхан ар араасаа шүүх цагдаагийн хаалга татах болсон. Эл хэрэг явдал ч өгнөөг хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй байна. Монголын толгой баячууд холбогдсон хэрэг явдал тэгж амархан шийдэгддэггүй гэдгийг батлах шиг зарим хэргүүд шалгагдсан одоо ч шалгагдсаар л. Уг хэрэгт холбогдуулан “Анод” банкны ТУЗ-ын дарга Даваа, Гүр-Аранз нарыг хэсэг шалгаж, хорьж байгаад гадуур шалгаж байгаа гэхээс өөр зүйлгүй болсон. Түүнчлэн сүүлийн үед Монголын мөнгөтэй, хөрөнгөтэй эрхмүүд хууль хяналтынханд шалгагдаж эхнээсээ хэрэгтэйгээ танилцаад шүүх хурал нь товлогдох хугацааг хүлээгээд сууж байгаа. Шинэ он гарангуут Монголын толгой баячуудыг шалгаж эхэлж байгаа нь өөрөө энэ жил дээдэст хатуухан жил болох нигуураа харуулж байна. Саяхан Прокурорын газрын мэдээлж байснаар бол Мон-Ураны Б.Наранхүү, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нарыг хууль хяналтынхан шалгаж эхлээд байгаа хэмээн хэлсэн. Түүнчлэн тэднийг гэм буруутай хэмээн шүүхээс тогтоовол эд хөрөнгийг нь хурааж, битүүмжилнэ гэдгийг ч мэдэгдэж байлаа. Мөн шүүх эдгээр хүмүүсийг гэм буруутай хэмээн тогтоовол 5-10 жилийн хорих ял оноож мэдэх юм байна. Ирэх долоо хоногоос Монголын зарим хөрөнгөтнүүдийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагаагаа эхлүүлнэ гэдгээ хууль хяналтынхнаас мэдэгдэж байгаа ч өмнө нь ийм төрлийн хэргүүд шийдэгдэж хариуцлага хүлээлгэж байсан түүх манай улсад байдаггүй бөгөөд ингэсгээд замхарах магадлалтай гэж учир мэдэх хүмүүс ярьцгааж байна.

chuhal.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш