845 сая гаруй идэвхитэй хэрэглэгчтэй Facebook сайтыг үндэслэгч Марк Зүкербергт Хятадын зах зээл таалагддаг. Учир нь Дундад улс хагас тэрбум орчим интернэт хэрэглэгчтэй юм. Одоо Зүкербергт Хятадын зах зээлд нэвтэрч сайтынхаа гишүүдийн хүрээг тэлэх шаардлага тулгараад байна. Гэхдээ "Арабын Хавар" хэмээх Арабын орнуудын ард иргэдийн бослого тэмцэлд Facebook чухал үүрэг гүйцэтгэсний дараа Хятадтай "найзлах" нь Зүкербергийн хувьд амаргүй байх болно. Хятадад Facebook –ийг хориглосноос хойш бараг гурван жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч "Facebook –н Нөлөө" номыг бичсэн Дэвид Киркпатрик энэ талаар өөдрөг бодолтой байна. Тэрээр ярихдаа "Марк Зүкерберг өөрийн сайтаа интернэт орчин дахь харилцаа холбооны дэд бүтэц болгохыг хүсч байгаа, өнөөдөр Хятад улс интернэт хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлж байна, тиймээс Зүкербергийн хувьд Хятад хэрэглэгчдийг элсүүлэхгүйгээр дахин томоохон амжилтанд хүрэх боломжгүй, тиймээс тэрээр зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай буултуудыг хийх болно" гэжээ.
Facebook ч аль хэдийн буулт хийгээд байгаа гэхэд болно. Учир нь энэ сайт жилийн өмнө Хятадын хамгийн алдартай улс төрийн блогчдын нэг Майкл Антигийн хаягийг устгасан. Үүний шалтгаан нь хаягаа шалгахын тулд firewall буюу Хятадын интернетийн хамгаалалтын системийг нэвтэрсэн Майкл Жао Жин хэмээх жинхэнэ нэрээрээ блогтоо бичээгүйтэйтэй холбоотой гэнэ.
Тэрээр ярихдаа "Би Facebook –ийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгсэл болгоогүй, би янз бүрийн улсуудад амьдарч байгаа мянга гаруй найз нөхөдтэйгөө холбогдохын тулд энэ сайтыг ашигласан" гэжээ. Хэдийгээр Жао Жин Facebook хаяггүй болсон ч энэхүү олон нийтийн харицааны вэб сайтын гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагчдад томоохон давуу тал болж байна. Блогч ярихдаа "Хэрэв манай улсад Facebook –ийг хэрэглэхийг зөвшөөрвөл зарим нэг цензурийг тавих учраас энэ сайтын функци өөр байх болно, өөрөөр хэлбэл зарим боломж бололцоонуудыг хязгаарласан байх болно, би үүний эсрэг байгаа, яагаад гэвэл би бусад улсуудад байгаа найз нөхөдтэйгөө холбогдохын тулд л Фэйсбүүкийг ашиглаж байсан, би зөвхөн Хятадад байгаа найзуудтайгаа харилцахын тулд энэ сайтыг ашигламааргүй байна, яагаад гэвэл би Ренрен сайтаар энд байгаа найзуудтайгаа харилцах боломжтой" гэжээ.
Facebook сайтыг Хятадын иргэд хэрэглэх боломжтой болбол ижил төрлийн өрсөлдөгч сайтууд байгааг санах хэрэгтэй. Хятадад Ренрен, Кайшин болон Твиттертэй төстэй 250 сая хэрэглэгтэй Вэйбо зэрэг сайтууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс Марк Зүкербэргийн хувьд өөрийн сайтаараа дамжуулан Хятад хэрэглэгчдийг байлдан дагуулах нь амаргүй ажил байх болно.
Э.АМАР