logo
Хар тамхи жилд 200 мянган хүний амийг авч оддог

Хар тамхи жилд 200 мянган хүний амийг авч оддог

2012/02/13
Дэлхийн улс орнууд хамт­ран 100 жилийн өмнө буюу 1912 оны нэгдүгээр сарын 29-нд хар тамхи, мансуу­руу­лах бодистой тэмцэх анх­ны гэрээг байгуулжээ.
НҮБ-ын мэдээгээр дэл­хийн хүн амын бараг таван хувь буюу 210 сая хүн хар тамхи хэ­рэг­лэдэг ба жилд 200 мян­га нь нас бар­даг юм байна.

Өмнө нь наркотикийг жи­рийн нэгэн ачаа мэт улс ор­нуудын хилээр чөлөөтэй тээ­вэрлэж байжээ. Наркотикийг  грек хэлнээс орчуулбал хөших гэсэн утгатай аж.
XIX зууны дундуур опиум, кокаин зэрэг нарко­ти­кийг эмийн санд худалддаг байв. Ер нь ихэнх нар­коти­кийг эм хэмээн хэрэглэж бай­сан аж. Жишээлбэл Анг­лийн Ерөнхий сайд Уинстон Чер­чилль залуудаа хатан хаан Викториятай цуг кокаин хэрэглэж байсан гэ­дэг.
Германы “Bayer AG” компани 1898 онд героиныг /диацетилморфин/ бүтээж, хүүхдийн ханиад эмчил­дэг эм гэж борлуулжээ. Түүнч­лэн АНУ-д кокаинтай тамхи зарж байсан. 15 жилийн дараа героины үйлдвэрлэлийг хориглосон ч 1971 он хүр­тэл Германы эмийн санд чө­лөөтэй худалдаж байв. 
Мансууруулах бодис, хар тамхи ялгаагүй бүгд хор. Иймээс хүний бүх эд эрх­тэн, ялангуяа мэдрэлийн сис­тем, тархийг маш хүчтэй гэм­тээдэг. Тэгэхээр эрүүл чий­рэг биетэй байсан ч хар тамхичид 10-аас дээш жил амьдардаггүй.  Жишээ татъя. Марихуан бусад наркотикийн адил уушги, мэдрэл, тархийг гэмтээдэг. Ма­рихуаны утаанд 400 хи­мийн бодис байдгийн 60 нь хорт хавдраар өвчлөх эрс­дэлийг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн түүнд агуулагддаг ней­ротоксин нь тархи, мэд­рэлд нөлөөлдөг хор юм. Эд­гээр элемент биед он удаан жилийн турш оршсоор бай­даг нь бүр аюултай.
Хар тамхинд донтох нь биеийн гэхээсээ сэтгэлийн өвчин хэмээн мэргэжилтнүүд үздэг.  Тэр бүү хэл зарим мэр­гэ­жилтэн кофеинийг ч нар­котикийн тоонд баг­таа­жээ. Яагаад гэвэл наркотик шиг хамааралтай болгодог гэнэ. 2-3 аяга кофе уухад бие сэргэж, ажлын идэвх нэ­мэгддэг бол 10 аяга нь ун­туулдаг. Гэтэл 100 аяга кофе таныг алчихна.
Кокаин гэхэд л зүрхний артерийг агшаадаг тул эрүүл хүн ч зүрхний шигдээс, тар­хины цус харвалтаар нас бар­даг.
Нэг кг кокаиныг үйлд­вэр­лэ­хэд нэг тонн кокийн /ургамал/ навч ашигладаг. Дараа нь түүнийг хүхрийн хүчил, бензин, аммиак, аце­тон, эфир, давсны хүчлээр бо­ловс­­руулдаг. Ер нь кокаин үйлд­вэрлэх нь аспирин шиг л хял­бар. Нэг грамм кокаины өртөг хэдхэн цент бол зарах үнэ 100 доллар. Хорио цээрийн үнэ ийм ажээ.
Дэлхий даяар 200 ор­чим сая хүн дор хаяж жилд нэг удаа хар тамхи хэ­рэг­лэж үздэг хэмээн “Lancet” ана­гаахын сэтгүүлийн 2012 оны нэгдүгээр сарын тавны ду­гаарт бичсэн байна. 11-21 сая хүн наркотикийг тарьдаг бол 15-39 сая нь хар там­хинаас хамааралтай аж. 15-64 насны 20 хүн тутмын нэг нь хар тамхи хэрэглэдэг ба энэ тоо хөгжингүй орнуудад бүр их гэнэ.
Нэмж өгүүлэхэд хар там­хины мафи мөнгөө угаа­хын тулд жил тутам 500 тэр­бум долларыг дэлхийн эдийн за­сагт оруулдаг аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш