logo
Тэнцвэл бүгдийг нь БНСУ-д гэрээгээр ажиллуулах боломжтой

Тэнцвэл бүгдийг нь БНСУ-д гэрээгээр ажиллуулах боломжтой

2012/02/13
БНСУ-д ажиллах хүч илгээх гэрээний дагуу өнгөрсөн жил 9957 хүн бүртгүүлснээс хэлний шалгалтад 8326 хүн хамрагдсан. Гэрээний дагуу 3000 ажилчин авах ёстой ч солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн хүмүүс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тэнцвэл бүгдийг нь БНСУ-д гэрээгээр ажиллуулах боломжтой болжээ.Харин үзлэг шалгалтад 5000 гаруй хүн тэнцээд байгаа юм байна. Тэдгээрээс 4006 иргэний нэр Солонгосын хедөлмөрийн бирж дээр байршиж 1330 хүнд ажлын байрны санал иржээ. Санал ирсэн хүмүүсээс энэ сарын 14-ний онгоцоор эхний 65 хүн явах юм байна.Харин дараагийн ээлжинд 120 хүн явна. Энэ мэтчилэнгээр энэ оны эхний хагас жилд 60 хувь нь ажлын байрны саналаа хүлээж авч, тухайн ажлын саналыг зөвшөөрөх юм бол явах юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш