Тойрог замд удаан хугацаанд ажиллаад ирсэн НАСА-гийн сансрын нисэгч Майк Барраттын нүдний хараа эрс муудсан нь тогтоогдож, мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэллээ. Учир нь цаашид хүн төрөлхтөн сансарт удаан хугацаанд ажиллах нь аюултай болж магадгүй байна. Сансар огторгуйд удаан ажиллаад ирсэн бусад 10 сансрын нисэгчдийн харааг шалгахад мөн бүгдийнх нь нүдний хараанд өөрчлөлт орсон нь тогтоогдсон байна.
Нисэгчдийн нүдний арын хэсэгт даралт ихсэж, шахагдан цусан хангамж муудсан гэж үзэж байна. Гэхдээ зөвхөн эрэгтэй сансрын нисэгчдийн нүдний хараанд өөрчлөлт орсон нь эмч нарын гайхшралыг төрүүлээд байгаа юм. Эмч нар сансрын хөлөг дотор удаан ажиллахад татах хүчний өөрчлөлтөөс болж эрэгтэйчүүдийн даралтанд өөрчлөлт гардаг байх. Мөн огторгуйд байгаа од гаригсын ялгаруулж байгаа гэрлийн туяа, цацраг хүний хараанд нөлөөлж байж болзошгүй гэж таамаглаж байна. Хэрэв тийм бол сансарт удаан ажиллах нь магадгүй сохрох аюултай байж болох юм байна. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 18 тэрбум долларын төсөл хэрэгжүүлж, ирэх 5 жилд багтаж Ангараг гариг дээр буух цөмийн хөдөлгүүр бүхий пуужин, сансрын хөлөг бүтээхээр зэхэж байгаа. Түүнээс урьтаж сансрын нисэгчдийн хараа юунаас болж муудаж байгааг тогтоохгүй бол Ангараг гариг дээр буух төлөвлөгөө зөвхөн мөрөөдөл төдий болж магадгүй болж байгаа юм байна. Учир нь Дэлхий Ангараг 2-ын хоорондын зай хамгийн их ойртсон үедээ 56 сая км. Харин нарны 2 талд гарсан үедээ 400 орчим сая км байдаг байна. Улаан гаригт хүрэхийн тулд хүн төрөлхтөн илүү удаан хугацаанд сансар огторгуйд аялах учир сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гарч магадгүй байгаа юм. Тэгэхээр улаан гариг руу хүн илгээж, эзэмшихийн тулд эхлээд хүнийхээ эрүүл мэнд, бусад өвчлөлийн шалтгааныг олох нь тулгамдсан асуудал болоод байна.
Shuum.mn