logo
Хамгийн тэнэг бас азгvй vхлүүд

Хамгийн тэнэг бас азгvй vхлүүд

2011/06/03
01.1993 онд Кока-Колагийн цомын төлөөх хөлбөмбөгийн тэмцээний vеэр “Арсенал”-ын Стив Морроу багтаа хожлын ганц гоолыг авчирчээ. Клубын уламжлал ёсоор баатрыг мөрөн дээрээ суулгаад баярлаж байтал тvvнийг унагаж орхижээ. Тvvнээс болоод Морроу улирлын тоглолтоо vvгээр дуусгахаас өөр аргагvй болж тэмцээнийг орхижээ.
02. Шеффильд хотын тэтгэврийн нэгэн хөгшин 20 жил харанхуйд амьдарчээ. Учир нь тэрээр хөршvvд нь тvvнийг гэрлээ асаасан байна хэмээн бөөн хов жив гарна гэхээс vхтлээ айдаг гэнэ.
03. 1994 онд Де Витта Финлигийн машин Хойд Америкийн нэгэн ууланд цасанд суужээ. Финли өөрийг нь эрж хайж таараа хэмээн машиндаа тусламж иртэл байхаар шийдсэн байна. Хэрвээ Финли машинаасаа гараад ойр хавиар байдлыг ажиж хэдхэн метр алхсан бол уулнаас доош буух дөт замыг төвөггvй олох байжээ. Тэрээр өлбөрч vхсэн юм.
04. 1981 онд Ванда Эннис гэх эмэгтэй шатахуун тvгээх газрыг дээрэмджээ. Гэтэл дараа өдөр нь халдагад өртсөн газрын талаар телевизvvд зогсоо зайгvй мэдээлж гарсан байна. Тэгсэн бvсгvй дээрэм хийж байсан бичлэг нь тэнд байгаа, Тэгээд одоо юу юугvй цагдаагийнхан ирж баривчилна хэмээн тvгшиж эхэлжээ. Тэгээд сvvлдээ айсандаа болоод хэрэгтэй бvхнээ аваад цагдаад буруугаа хvлээхээр оджээ.
05. Иван Макгвайр шvхрээр нисэж байгаагаа дvрс бичлэгт vлдээхээр шийджээ. Ингээд ухаантай зvйл сэтгэсэн тэрээр хөөрч баярлан камераа малгайн дээрээ байрлуулаад онгоцноос vсрэх нь тэр. Гэтэл тэр хамгийн гол зvйлээ мартсан байжээ. Тэр юу гэхээр шvхэр. Газарт тvvнийг бяц унахад камер нь бvтэн vлджээ.
06. Төмөр замын осолд орсноор Мюнхенд хоёр эр гараа алджээ. Эмч нар гарыг нь олоод “эвлvvлсэн ч” андуурсанаа мэджээ. Хоёр эр адилхан цусны бvлэгтэй байсан тул мэс засал амжилттай явагджээ. Хэдийгээр осолд өртөгсөд хэсэг хугацаанд зарга vvсгэн гомдол гаргасан ч сvvлдээ шинэ гартайгаа дасан зохицохоос өөр аргагvй болсон гэдэг.     


Р.Слава shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш