logo
Эрчүүдийн хэлдэг хараалыг нь бичиж аваад өөрт нь сонсгох юмсан...

Эрчүүдийн хэлдэг хараалыг нь бичиж аваад өөрт нь сонсгох юмсан...

2011/06/03
Хүүхнүүд ээв Эрчүүдийн талаарх чухам үнэнийг цөөн үгээр хэлснийг санаандаа нэг авчихаарай. Таны, миний, хэн нэгэн эмэгтэйн амьдралд хэрэг болох үгс бий шүү.  Танд эсрэг арга хэмжээ авч эрчүүдийг, нөхрүүдийг дуулгавартай болгох боломж байгаа гэдгийг нэмж хэлье.

-Машин. Тэр магадгүй машинаа таниас ч илүү хайрлаж, түүнтэйгээ шөнө болгон “унтахыг” хүсдэг болчихсон байж болно.
-Буйдан дээр тарвалзах. Эрчүүд болгонд “дөрвөн хөлтэй найз” байдаг. Диван. Түүнтэй эрчүүд хэдэн цагаар бүр өдрөөр ч “тоглож наадах” дуртай. Дэлгүүр яваад ир?, Хогоо хаячих?, Хүүхдээ цэцэрлэгээс аваад ир? гэхэд тэд -Би завгүй байна хэмээж болно шүү.
-Гараж. Баасан гарагийн орой ирээд л маргааш гараждаа юм хийнэ гэнэ. Ингээд таны нөгөө амралтын өдрөөрөө юм үзнэ, нөхөртөө эрхэлнэ гэсэн төлөвлөгөө “будаа”.
-Солилцоо. “-Найз маань миний малгайг гоё гэсэн юм аа. Тэгээд сольчихлоо”. Тэгэхээр та түүний муу юмыг өмсөх ёстой гэж үү?
-Зэрлэгдүү. Хоолоо идэнгээ триллер эсвэл хоррор үзэх нь хамгийн сайхан таашаал ч байж мэднэ. Цус, хоол хоёрыг хольсон ч тэд сийхгүй.
-Үнэр. “Үнэртэй” эрээс өөр муухай зүйл гэж хаана байна аа, аан.
-Араар тавилт. 15 жилийн өмнө эрчүүд эмэгтэйчүүдээс гурав дахин их араар тавьдаг байжээ. Тэгвэл өдгөө хүүхнүүдийн 74%, эрчүүдийн 46% нь араар тавьдаг.
-Хурхирах. Зарим эрчүүд Михаэль Шумахерын “Формула-1”-ээс чанга хурхирч чаддаг.
-Найдваргүй. Лхагвад утасдана гээд Баасанд тань руу залгана. Тэнгэрийн оддыг бэлэглэнэ гэснээ хэдэн чихэр өгнө. Гэрлэнэ гэж байснаа гэнэт….
-Бэлэг. Эрчүүд бэлэг өгөх дуртай ч сонголт огт хийж чаддаггүй. Гоо сайхны бараа гэхэд л үнэр, өнгө, марк нь таалагдахгүй.
-ТВ. Спорт, мэдээ, боевикийн суваг түүний гол сонголт. Мөн аяллын цаг, улс төрийн маргаан, рок тоглолт, триллер, дүрэмгүй зодоон… Үүнийг эрчүүдийн тархи яаж тэсэж байдаг байна аа?
 -Хараал. Түүний хэлдэг хараалыг нь бичиж аваад өөрт нь сонсгох юмсан.
-Цаг. Найзууддаа гайхуулдаг нэг зүйл нь. Нөгөөх нь мэдээж секс шүү дээ.

Р.Слава shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш