Төрийн тэргүүний суудалд хамгийн удаан буюу 50 гаруй жил заларсан Кубын удирдагч Фидель Кастро эргэн ирлээ. Эргэн ирлээ гэдгийн учир нь эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг төрийн албанаас хөндийрөөд байсан өвгөн дарангуйлагч ном бичсэнээ зарлаж олны өмнө гарч ирсэн гэсэн үг юм. Тэрээр 2006 оноос эхлэн төрийн албанаас хөндийрөөд байхдаа “Фидель Кастро-цаг үеийн баатар” нэртэй 2 боть ном хэвлүүлснээ танилцуулсан байна. Кастро номондоо өөрийнхөө засгийн эрхэнд хэрхэн гарч ирсэн тухай, Кубын хувьсгалын тухай болон Карибын арлын тусгаар улсаа хэрхэн байгуулсан тухайгаа оруулжээ. Фидель Кастро хэдийгээр 85 насыг зооглоод байгаа боловч эрүүл мэнд нь сайн харагдсан байна. Тэрээр сүүлийн үед хэвлэл мэдээллээр их гарах болсон юм. Кастро АНУ, түүний дотор Америкийн Ерөнхийлөгчөд нэр дэвшигчдийг шүүмжилсэн байна. Түүнийхээр бол Бүгд Найрамдах намын нэр дэвшигчид түүхэнд байгаагүй сул дорой улс төрчид юм байна. Тэрээр АНУ-ын нөлөөнөөс Кубыг хамгаалах үзэл бодлоосоо салаагүй байгаагаа хэлсэн байна. Марксист үзэл баримтлалтай Фидель Кастро дүү Раул Кастро болон Латин Америкийн хувьсгалч асан Че Гуевара нарын хамт империализмын эсрэг нэгдэн хувьсгал хийж, тухайн үед авлига хээл хахуульд идэгдээд байсан АНУ-ын бууны нохой гэгдэж байсан дарангуйлагч Фулгенсио Батистаг Кубын засгийн эрхнээс зайлуулж, социалист чиг баримжаатай Куба улсыг байгуулсан юм.
АНУ, Кастрогийн дэглэмийг унагах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтээгүй юм. Фидель Кастро хувьсгал хийснээрээ улс орноо олон улсын тавцанд ганцаардуулж, эдийн засгийн хувьд туйлдуулсан гэж барууны улсууд шүүмжилдэг бол тухайн үед авлига хээл хахуульд идэгдсэн нийгмээ цэвэрлэж, Куба орны тусгаар тогтнолыг баталгаажуулсан гэж үздэг судлаачид бас байдаг юм. Сонирхуулж хэлэхэд Кастро 1959-2008 он хүртэл буюу тасралтгүй 49 жил Кубын засгийн эрхэнд байсан бөгөөд Жон Кеннеди, Жонсон, Никсон, Форд, Картер, Рейган, эцэг Буш, Клинтон, бага Буш, Обама зэрэг АНУ-ын 9 Ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн удирдагч юм.
Shuum.mn