Иракийн Багдад хотод АНУ цэргээ гаргаж байгаад зориулсан баярын парад болсон байна. АНУ-ын эсрэг үзэлтэй Шийтүүдийн удирдагч Моктада Ал-Садр Мэхдигийн армийн албан хаагчид эх орноо АНУ-аас чөлөөлсөн баярын жагсаал хийсэн нь энэ юм байна. Зарим жагсагчид АНУ, Их Британи, Израйлийн далбаа бүхий лоозонг хөлдөө гишгэн доромжилж, бахаа хангаж байсан бол нөгөө хэсэг нь АНУ-ын шоронгийн хоригдлуудын хувцас өмссөн байв. Харин нөгөө хэсэг нь хар өнгийн хувцас өмсөж, нуруун дээрээ шарил өргөсөн байв. Үүгээрээ тэд АНУ тэргүүтэй холбоотны хүчин Иракт үхэл зовлон авчирсан гэдгийг илэрхийлэх гэж оролдсон байна. 2003 онд эхлүүлсэн цэргийн ажиллагаа 9 жил үргэлжилж, өнгөрсөн 12 сард АНУ болон холбоотны хүчний цэргүүд гарч дууссан юм. АНУ-ын цэрэг Иракт байрлаж байх үеэс тэдний эсрэг тэмцэж, халдлага үйлддэг байсан АНУ-ын эсрэг үзэлтэй Шийтүүдийн удирдагч Моктада Ал-Садр хамтран зүтгэгчиддээ хандан үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ, “АНУ цэргээ гаргаж байгаад Иракийн ард түмэн цэцэг барин чөлөөлөгчөө явж байгаа аятай, баярын нулимстай үднэ гэж Америкчууд бодож байсан байх. Харин бид тэднийг цэргээ гаргахад нь чулуу шидэж, тэдэн рүү буугаа онилж байсан. Бид АНУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцсээр ирсэн. Тэд бидний эсэргүүцлийг дарж чадалгүй ялагдаж, цэргээ гаргахаас өөр аргагүй болсон юм” гэжээ.
Холбоотны хүчин цэргээ гаргасны дараа Иракт эмх замбраагүй байдал үүсэх вий гэдгийг Америкийн тагнуулын байгууллага анхааруулж байсан. Ялангуяа Сунит болон Шийтүүдийн хоорондын зөрчил тэмцэл гаарч магадгүй гэдгийг Иракийн эрх баригчдад анхааруулж байсан юм. Холбоотны хүчин цэргээ гаргасны маргааш Шийтүүд голдуу засгийн газар Сунит шашинт дэд Ерөнхийлөгчийг бөгөөд намын дээд албан тушаалын хүнийг баривчлах тушаал гаргасан. Саддам Хуссейнийг засгийн эрхнээс буулгаснаас хойш 9 жил өнгөрч байгаа ч олон үндэстнээс бүрддэг Ирак улсын Шийт, Сунит, Курд үндэстнүүдийн хоорондын тэмцэл хурцадсан хэвээр байгаа бөгөөд эдгээр үндэстнүүдээс бүрдсэн эвслийн засгийн газрын гишүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр байгаа юм.
Shuum.mn