logo
Хятад уран бүтээлч Лиу Болин дизайнеруудыг бут цохиж байна

Хятад уран бүтээлч Лиу Болин дизайнеруудыг бут цохиж байна

2012/02/15
Хятад уран бүтээлч Лиу Болин дэлхийн шилдэг дизайнеруудыг “алга” болгож байна. Өөрөөр хэлбэл Лиу Болин Итали болон бусад уран бүтээлчидтэй хамтран хүний гадаад төрхийг гадаад ертөнцийн өнгө будагтай хослуулан зурж байгаа юм. Тэрээр моделуудын хувцас, нүүр, биений ил гарсан хэсгүүд дээр гадаад орчны өнгөтэй тохируулан зурдаг аж. Энэ тохиолдолд хүний энгийн нүдээр харахад хүн байгаа нь бараг харагддаггүй байна. Алдартай загвар зохион бүтээгчдийн дунд Голтер, Елбаз, Миссони, Чиури болон Пиколли зэрэг Италийн дизайнерууд багтжээ. Лиу Болины уран бүтээлүүд Америкийн  Базаар сэтгүүл дээр тавигдсан байна. Тэрээр барууны ертөнцийн загварыг сонирхдог, өнгө хослолын гайхамшигтай мэдрэмжтэй зураач гэнэ. Зарим зурагнаас нь харахад хүн хаана нь байгаа нь мэдэгдэхгүй. Нэг зураг авахын тулд 2-3 цаг шаардагддаг. Энэ хугацаанд уран бүтээлч арын фоныг засч,  моделио будаж янзалдаг байна. Ийм төрлийн зураг авахад мэдрэмж чухал юм байна. Ялангуяа моделиудыг хаана байрлуулахаа сонгох нь маш чухал. Лиу Болин загвар зохион бүтээгчдийн хийсэн ВАЛЕНТИНО загварын хувцаснуудын дунд моделиудыг, зарим тохиолдолд өөрсдийг нь суулган зурсан байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш