УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн, З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг тус тус хэлэлцлээ.
Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Х.Тэмүүжин нар танилцууллаа. Хууль санаачлагч болоод Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Буд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулав.
Монгол Улсын Их Хурал 2011 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн багцад 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг худалдан авах зориулалтаар баталсан.
Энэхүү хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад худалдан авах тусгай зориулалтын техник хэрэгслийн үнэ валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран өссөн, хөрөнгө оруулалтын задаргаанд эдгээр техник хэрэгслийг импортоор худалдан авахад төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож тусгаагүй зэргээс шалтгаалан 2012 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад шаардагдах 2500 ширхэг сонгогчийн бүртгэлийн болон санал тоолох техник хэрэгсэл, программ хангамж, холбогдох үйлчилгээг худалдан авахад төсөвт тусган баталсан хөрөнгө хүрэлцэхгүйд хүрч байгаа аж.
Сонгуулийн бэлтгэл хангахад 6 сар орчмын хугацаа үлдсэн, төсвийн тодотгол хийх цаг хугацааны боломж муутай, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгож байгуулах ажил нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох нэн хариуцлагатай үйл ажиллагаа тул түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хангалттай хэмжээнд, цаг алдахгүй шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж УИХ-аас дээр дурьдсан техник хэрэгсэл, программ хангамжийг импортоор худалдан авахад Монголын тал хариуцан төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэг удаа чөлөөлөх тусгай хууль батлан гаргах нь хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх чухал арга хэмжээ болох юм.
Дээр дурьдсан 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дүнд багтсан импортоор худалдан авч буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, түүнтэй уялдсан үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
Энэ хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул олонхийн саналаар хэлэлцэх асуудлыг дэмжин байнгын хороонд дараагийн хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүллээ