УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суух Элчин сайд нарыг томилж байна. Энэ үеэр гишүүн Ш.Сайхансамбуу “Засгийн газар ганц мисс сайд Т.Гандигаа гадаадад томилох гэж байна. Оронд нь энэ яаманд бас мисс сайд томилох уу” гэж асуув. Эрхэм гишүүд элчинд нэр дэвшигчид дундаас Т.Ганди сайдыг онцлон сонирхож байсан юм. Ялангуяа жендэр гэж ярьж буй энэ үед УИХ-ын сонгуульд нэр дэвших хамгийн боломжтой эмэгтэйн нэг Т.Гандиг гадаадад яагаад томилж буйг АН, МАН-гүй асууж байв.
Д.ОЮУН
Д.ОЮУН