Тайландад нэгэн хос хамгийн удаан буюу хоёр өдрийн турш тасралтгүй үнсэлцэн дээд амжилт тогтоож, Гиннесийн номонд нэрээ бичүүллээ. Өнгөрөгч ням гаригт Тайландын далайн эргийн хот болох Паттаяад эхэлсэн хамгийн удаан үнсэлцсэн хосыг шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 14-ний орой өндөрлөжээ. Ялсан хос 50 цаг үнсэлцсэн байна.
Энэ тэмцээний дүрмийн дагуу оролцогчид нэг метр кв талбайд зогсох ёстой байсан аж. Мөн тэдэнд гуурсаар шингэн зүйл уухыг зөвшөөрчээ. Түүнчлэн дүрмэнд зааснаар тэмцээн эхэлснээс хойш гурван цагийн дотор бие засахыг оролцогчдод хориглосон ба тэд гурван цаг өнгөрсний дараа шүүгчийн байлцаатайгаар ариун цэврийн өрөө орох боломжтой байсан гэнэ.
Хамгийн удаан үнсэлцсэн өмнөх дээд амжилтыг Бангкокт амьдардаг хос болох Lakkana, Ekkachai Tiranarat нар 46 цаг, 24 минут, 9 секунд үнсэлцэн тогтоож байжээ.
Харин энэ жил 50 цаг үнсэлцсэн хос 2125 фунтын үнэтэй алмаазан бөгж, 4250 фунтын зочид буудлаар үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнуулсан байна.
Э.АМАР