Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ долоо хоногийн эхний өдөр хотын захын хорооллын хэд хэдэн дэлгүүрээр орж гэнэтийн шалгалт хийн, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Энэ шалгалтын үр дүн эхнээсээ гарч Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа.
Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа хямд үнэтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт их байгаа нь үнэн. Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалж буй өргөтгөсөн худалдаатай танилцсан Ерөнхий сайд махны хангамж хангалттай байгаа ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруутай холбоотой. Бяр чадалтай нь мах авдаг тэгш бус зарчим нөөцийн махны борлуулалт дээр үйлчилж байна гэж тэрбээр шүүмжлээд ахмад настай хүмүүст нөөцийн махыг гэрээр нь хүргэж өгөх үүрэг, даалгавар өгсөн билээ.
Энэ дагуу хотын удирдлагууд 80-аас дээш настай буурлуудад нөөцийн махыг гэрт нь хүргэж өгч эхэлжээ.
Өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар дахин анхааруулж иргэд бяраа үзэж мах худалдаж авдаг байж болохгүй. Иймд мах худалдах зохион байгуулалтыг маш оновчтой хийж, иргэдийн дунд бухимдал үүсгэхгүй байхыг хатуу анхаарууллаа.
Энэ ч үүднээс нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан хөдөө орон нутгаас дахин нөөцийн мах татах үүрэг өгсөн байна.
Аймгуудын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл энэ оны 6 дугаар сарыг дуустал махны нөөцийг одоо байгаа 9 тн нөөц дээр 10 мянган тн-оор нэмж бүрдүүлэн, худалдахаар болж байна.
Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар, аж ахуйн нэгжтэй мах нэмж нийлүүлэх гэрээ байгуулах, борлуулалтын оновчтой хэлбэрийг бий болгох, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр буюу нийт 293 цэгээр худалдаж эхэлсэн. Үхрийн махыг нэг кг-ыг нь 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж байгаа нь зах зээлийн үнээс дунджаар 2000 гаруй төгрөгөөр хямд байгаа юм.
Эдийн засаг, бизнес
Шатахууны үнийг 100 хүртэл төгрөгөөр дахин бууруулах боломжтой
“Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогторжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөл”-ийг Сангийн сайд Д.Хаянхярваа ахалдаг.
Тус зөвлөл баасан гариг бүр хуралддаг бөгөөд ажлын үр дүнгээ лхагва гараг бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг юм. Энэ дагуу асуудлыг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
Шатахууны үнийг нэмсэн шалтгаанаа нефть импортлогчид валютын ханш өссөнтэй холбон тайлбарласан. Гэхдээ энэ нь ханшийн өсөлтийг хэт нэмэгдүүлэн тооцсон, үндэслэлгүй шийдвэр байсан нь Монгол банкны шалгалтаар тогтоогдсон бөгөөд банкныхан ч энэ тухай хэлж байсан.
Үүнээс гадна шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш ам.долларын ханш суларч төгрөг чангарч байгаа ч импортлогчид үнээ буулгахгүй байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.
Шатахууны үнийг ханшийн бууралт болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн ашгийн түвшинтэй уялдуулан 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой юм байна.
Ханшийн өөрчлөлт, одоогийн хэрэглэж буй шатахууныг татан авсан бодит ханш зэрэгтэй холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран үнийг бууруулах шаардлагатай гэж Сангийн яам үзэж байна.
Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авто бензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгах, бууруулах талаар арга хэмжээ авахыг сайд Д.Зоригт, Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо.