Энэ бол Оросын өмнөд хэсэгт орших Сочи хотын төрөх эмнэлгийн хананд байрлуулсан "хүүхдийн хайрцаг" юм. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүсээгүй хүүхдээ орцонд ч юм уу хаа нэгтээ орхихын оронд аюулгүй, цэвэр, дулааныг нь тохируулдаг энэ хайрцганд орхиж болох юм байна. Энэ хайрцагт хэн нэгэн хүүхдээ орхисон эсэхийг эмнэлгийн ажилтнууд хянадаг байна.
Энэ нь нэг талаараа хүүхдээ хаяхыг өөгшүүлж байгаа мэт хэрэг боловч ядарч зүдэрсэн эхчүүдэд хүсээгүй хүүхдээ аюулгүй байдлаар бусдад үрчлэх боломжийг өгч байгаа гэнэ.
Сочи хотын есдүгээр төрөх эмнэлгийн дэд захирал Наталья Горисюк ярихдаа "Долоон дэлбээтэй цэцэг сан байгуулагдсан, энэ сангаас Краснодар муж даяар хүүхдийн хайрцаг суурилуулах хөрөнгийг гаргасан, ингэснээр эцэг эхдээ гологдсон, хүсээгүй хүүхдүүдэд амьдрал бэлэглэж байна" гэжээ.
Сочи хотод жил бүр 100 гаруй хүүхэд эцэг эхдээ хаягддаг байна. Тиймээс энэ хотод гурван хайрцгийг суурилуулжээ.
2011 оны 11-р сард энэ төрлийн хайрцгийг анх суурилуулжээ. Үүний дүнд 11-р сарын сүүлээр төрөөд хоёр долоо хоносон охин аврагдсан байна. Хотын албаны хүмүүсийн мэдээлснээр 12-р сард нэгэн гэр бүл уг охиныг өргөж авчээ.
Энэхүү төслийг Оросын бусад хотуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Э.АМАР