logo
Хятадын дэд ерөнхийлөгч Ши Жинпин Америкт айлчилж байна

Хятадын дэд ерөнхийлөгч Ши Жинпин Америкт айлчилж байна

2012/02/16
Mягмар гаригт Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Хятадын дараагийн удирдагч Ши Жинпинийг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Обама Хятадын хүч нөлөө өсч байгааг дагаад энэ улсын хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг онцолсон байна. Цагаан ордны тэргүүн хоёр улсын худалдаа болон хүний эрхийн асуудлаар Ши Жинпинтэй санал солилцсон байна. Обама хүний эрхийн асуудал дээр дундад улсын удирдлагуудад шаардлага тавьсаар байх болно гэдгээ илэрхийлжээ. Харин Хятадын дэд ерөнхийлөгч энэ удаагийн айлчлал нь хоёр талын харилцааг сайжруулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн байна. Мөн тэрээр сүүлийн 30 жилийн хугацаанд Хятад улс хүний эрхийг хамгаалах тал дээр томоохон амжилт гаргасныг онцолжээ. Гэхдээ тэрээр зарим шийдэх ёстой асуудлууд байгааг хэлсэн байна.
Хоёр том гүрний маргааны гол  сэдэв нь худалдаа, валют болон хүний эрхтэй холбоотой асуудлууд юм.
58 настай Ши Жинпинийг 2013 оноос Хятадын төрийн тэргүүн Ху Жинтаогийн орыг залгана гэж үзэж байгаа юм. Түүний айлчлалын үеэр Цагаан ордны гадна хэсэг идэвхитнүүд жагсаал хийжээ. Тэд Дундад улсын эрх баригчид Төвдийн ард түмний эсрэг хүч хэрэглэж байгааг эсэргүүцсэн байна.
Ажиглагчдын хэлж байгаагаар Америкийн албаны хүмүүс энэ удаагийн айлчлалын үеэр Хятадын дараагийн удирдагчийн удирдах арга барилын талаар мэдэж авахаар зорьж байгаа юм байна. Ши Жинпин Америкийн батлан хамгаалахын сайд Леон Панетта болон дэд ерөнхийлөгч Жое Байден, төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нартай уулзжээ. 
Хятадын дэд ерөнхийлөгч Лос Анжелес, Калифорнид очиж бизнесменүүдтэй уулзах юм байна. Тэрээр Америк дахь айлчлалаа өнөдөрлүүлсний дараа Ирланд, Туркт айлчилна.
Э.АМАРс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш