logo
Эмэгтэйчүүд үнсэлтээрээ цаашдын харилцаагаа мэдэрдэг

Эмэгтэйчүүд үнсэлтээрээ цаашдын харилцаагаа мэдэрдэг

2012/02/17
Судлаачдын үзэж байгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс үнсэлцэхэд шүлсний булчирхайнаас ялгардаг гормоны нөлөөгөөр биед урвал явагдан тэр нь тархинд очин цаашлаад юу хийхийг нь тодорхойлдог байна. Хэрэв үнсэлцэх хүсэл буурсан бол хайргүй болсон гэсэн үг гэнэ. Мөн анхны үнсэлтээр хүний биед урвал явагдахгүй бол тухайн хүн нь таалагдаагүй эсвэл түр зуурын шохоорхол байсныг мэдэж болох юм байна. Үнсэлтийг шинжлэх ухааны үүднээс судалдаг судлаач Шери Киршенбомын судалснаар эмэгтэйчүүд үнсэлтээрээ хосуудын цаашдын харилцаа яах, хэр удах болон харилцаа хэр дотны байгааг мэдэрдэг. Тиймээс эмэгтэйчүүд илүүлж таалуулахыг илүүд үздэг бол эрэгтэйчүүдийн хувьд үнсэлт нь цааш ахих буюу бэлгийн харьцаанд орохын бэлтгэл нь болж өгдөг байна. Мөн зарим хүмүүс хэлээ оролцуулан үнсэлцэх нь ариун цэврийн хувьд таагүй гэж үздэг. Тэгвэл шинжлэх ухаанаар батлагдсанаар бол эмэгтэйчүүдийн эрэгтэйн булчирхайнаас ялгардаг гормоны амтыг мэдрэх мэдрэмж эрэгтэйчүүдийнхээс хэд дахин илүү байдаг. Тиймээс эмэгтэйчүүд хайртай залуутайгаа удаан үнсэлцэх эсвэл үнсүүлэх, таалуулах  дуртай байдаг ажээ. Эрэгтэйчүүд үнсэлцэхдээ амт мэдрэмжийг бага мэдэрдэг тул тэд эмэгтэйгээсээ түрүүлж уйдах магадлал өндөр байдаг аж. Ямартай ч үнсэлцэж дур хүслээ илэрхийлэхийг хүн хүмүүс хэнээс заалгаагүй бөгөөд хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш бие биенээ үнсэж, таалж, энхрийлж иржээ.
Shuum.mn                 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш