Олон улсын хүүхдийн «Найрамдал» төвөөс санаачлан хүүхэд, өсвөр үеийнхний ардын урлагийн авьяастнуудаас оны шилдгийг тодруулах «Алтан хараацай» наадам анх удаа энэ сарын 17-нд Олон улсын хүүхдийн «Найрамдал» төвд болно.
Жил бүр уламжлал болгож явуулахаар шийдвэрлэж байгаа энэ наадмын зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд урлагийн их өв санг сурталчлах, шинэ залуу авьяастанг тодруулах, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн чиглэлээр оны шилдэг хамтлаг, авьяаслаг сурагчдыг тодруулахад оршиж байгаа аж. Энэ удаагийн наадамд нийт 300 гаруй хүүхэд бүртгүүлжээ.
Наадамд оролцож буй авъяастнууд «Оны шилдэг ардын дууч» , «Оны шилдэг ардын дууны хамтлаг» , «Оны шилдэг ардын бүжигчин» , «Оны шилдэг ардын бүжгийн хамтлаг» , «Оны шилдэг ардын хөгжимчин» , «Оны шилдэг ардын хөгжмийн хамтлаг, «Оны шилдэг ардын язгуур урлагийн хамтлаг» , «Оны шилдэг ардын язгуур урлагийн авъяастан» , «Оны шилдэг «Хүүхдэд ээлтэй- Авъяастныг дэмжигч» багш,байгууллага гэсэн есөн төрөлд өрсөлдөн таван төрөлд «Алтан хараацай» цомын эздийг шалгаруулах юм байна.