logo
“Киви” хамтлагийн ахлагч Ч.Уламбаяр: Би үргэлж өөр дээрээ туршилт хийдэг

“Киви” хамтлагийн ахлагч Ч.Уламбаяр: Би үргэлж өөр дээрээ туршилт хийдэг

2012/02/17
“Киви” хаттлагийн ахлагч Уламбаяр буюу Ука анхны бие даасан цомгоо гаргажээ. 12 дуунаас бүрдэх энэхуу цотгоо тэрбээр “I am in love”  хэтээн нэрийдсэн бөгөөд цомогт багтсан зургаан дуугаа клипээр амилуулаад байгаа гэнэ. Дуучин бүсгүйн бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн энэхүү цомог АНУ-ын Нью-Иорк хотын “The lodge” студид “амилсан” аж.Түүнчлэн клипний зураг авалтыг Парис хотод хийсэн гэнэ. Энэхүү цомгийн талаар “Киви” хамтлагийн продюсер Ангирмаа “Укагийн энэ цомог таш өндөр үнээр бүтэж байгаа. Ер нь энэ цомгоос ашиг олно гэж бодохгүй байна. Гол нь бид чанарт их анхаарсан. Ер нь Монголын рок попыг хөгжүүлье гэсэндээ мөн чанарын өндөр түвшинд урлагийг бүтээе гэж л энэ цомгийг бүтээсэн юм” хэмээсэн. Дуучин бүсгүйтэй уран бүтээлийн яриа өрнүүлснээ уншигчдадаа сонирхуулъя.

-Мэргэжлийн уран бүтээлчид “I am in love” цомгийг мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн сайн цомог гэж дүгнэж байна билээ. Харин уран бүтээлч өөрөө хэрхэн үнэлж байгаа вэ?

-Хэдэн жилийн дараа хэн нэгэн хүн энэ цомгийг маань үзээд их гоё уг, аялгуутай цомог болжээ гэж хэлэхээр цомог хийхийг хичээсэн. Тийм ч болсон болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Түүнээс гадна клипнийхээ зургуудыг авахуулахдаа дахин давтагдахгүй байхаар дүр төрхөө олон янзаар өөрчилсөн. Ер нь энэ цомог ганцхан миний хөдөлмөрөөр бүтчихсэн юм биш. Маш олон хүний хичээл зүтгэл шингэсэн.Хамтран ажилласан бүх хүмүүс маанъ мэргэжлийн өндөр түвшинд ажилласан. Зураг авалтыг Францын Павдс хотод, дуу бичлэгийг “Prosound”. “Hegun” студид хийсэн. Харин хөгжмийн тохиргоог “The loclge” студийн Joe Laporta, ерөнхий продюсероор Ангирмаа багш маань ажиллалаа. Ямар ч байсан энэхүү CD маань олон мэргэжлийн хүмүүсийн чадлыг шалгасан сайн цомог болсон гэж би хувьдаа бодож байгаа. Хөгжмийн дуугаралт, дууны үг ч гэсэн их гоё болсон. Ялангуяа бүсгүйчүүд маань энэ цомгийг сонсоод маш олон зүйлийг ухаарах байх. Би цомгоо бичүүлж байхдаа маш олон зүйлд дурлаж бас маш олон зүйлд суралцсан. Тийм ч учраас би “Би дурласан эмэгтэй” гэх энэхүү цомгоо бүх бүсгүйчүүддээ зориулж байна.

-Америкт очоод уран бүтээлээ хийж байхад ямар мэдрэмж төрж байв даа?\

-Бурхан минь ямар сайхан байсан гэж санана. Америкийн агентлагт очиж өөрийн дүр төрхийг бүрдүүлээд уран бүтээл хийх үнэхээр гайхамшигтай байсан. Өөрийгөө маш их мэдэрсэн. Бас маш их эрч хүч авсан. Хэдийгээр өөр улс орны хүмүүс ч гэлээ зорилго маань нэг байсан учраас үг хэлээ маш сайн ойлголцож байсан. Бидний ажлыг тэнгэр хүртэл их сайхан ивээж байсан. Юу гэхээр яг зураг авалтын үед их сайхан нартай, цэлмэг байсан. Харин гурав дахь өдөр нь тэнгэр жаахан бүрхэг байсан ч зураг авалт дуустал бороо ороогүй. Ер нь энэ цомог дээр ажиллахад миний бүх юм их сайхан байсан.

-Ука би дурласан эмэгтэй гэдэг үгээр яриагаа эхэлмээр байна гэж байсан. “Дурласан эмэгтэй” гэсэн дуугаараа цомгоо нэрлэсэн болохоор тэгсэн юм уу эсвэл яг одоо дурлачихаад байна уу?

-Олон талаас нь ойлгох хэрэгтэй. Дурласан гэхээр заавал эсрэг хүйстэндээ дурлах ёстой юм биш л дээ. Өдөр ирэх тусам би ээжийгээ, эгчийгээ найз нараа хайрлаж байна. Тэр ч бүү хэл хажуугаар өнгөрч байгаа жаахан хүүхдийг хүртэл хайрлаж байна. Дуу хөгжмийг сонсох тусам би улам гэгээлэг аз жаргалтай болж байна Энэ утгаараа би өөрийгөө дурласан эмэгтэй гэж ярьсан. Ер нь хүн дурлахаараа маш гоё гэрэл гэгээтэй аз жаргалтай болдог шүү дээ. Энэ цомгоо бичүүлж байхдаа би маш олон юманд дурлаж бас олон юмыг хайрласан. Миний тэр мэдрэмжээр хүмүүс энэ цомгийг маань сонсох юм бол дандаа л баяр баясгалантай аз жаргалтай, гэрэл гэгээтэй байх болно.

-Монголчууд дэлхийд танигдах цаг хэр ойр харагдаж байна?

-Хүн өөрөө хүсээд түүнийхээ төлөө зорих юм бол боломж мэдээж байгаа шүү дээ. Гол нь түүнийхээ төлөө өөрөө маш сайн зүтгэх хэрэгтэй. Миний хувьд маш сайхан урмын үгээр мялаалгаж түүгээрээ цэнэглэгдэж явлаа.

-Хамтлагаараа, гурвуулаа дуулдаг байсан Ука ганцаараа дуулахад ямар санагдав. Ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Үнэнийг хэлэхэд ганцаараа дуулахад маш их ганцаардсан. Хамтлагаа маш их санасан. Гэхдээ дуу хөгжим надтай үргэлж хамт байдаг. Түүнээс гадна дутагдсан зүйлээсээ хүн өөрийг олдог шүү дээ. Өөрчлөлтийн тухайд ярихад дууны аялгуунууд болон утга санаа нь өөрчлөгдсөн үү гэхээс дуу хоолойд өөрчлөлт ороогүй. Поп стилиэрээ л дуулсан.

-Ука цаашид ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарах уу эсвэл “Киви” хамтлагтаа илүү их анхаарлаа хандуулах уу?

-Мэдээж аль алийг нь хийнэ. Ер нь уран бүтээл хийж л байвал хамтлагаараа байна уу ганцаараа байна уу нэг их ялгаа байхгүй. Гагцхүү хийж байгаа уран бүтээл нь чанартай байх л хэрэгтэй. Хүмүүс бидний уран бүтээлээс эрч хүч энергийг авч аз жаргалтай байх юм бол бидний уран бүтээлч болсны хэрэг бүтнэ. Манай хамтлаг шинэ цомгийнхоо ажилд орчихоод байгаа. Энэ цомгоо яг миний энэ цомог шиг ийм байдлаар ажиллахаар бэлтгэж байгаа. Түүнээс гадна бид 12 дугаар сард бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр “Киви” хамтлагийн найман жилийн ойд зориулан “Киви” хамтлаг болон Ука бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөн ажилдаа орчихсон явж байна.

-Энэ цомогт орсон дууны нэг клип дээр Ука үсээ хараар будуулсан байсан. Үргэлжийн шар үстэй байсан Укаг хар үстэйгээр харахад их сонин харагдсан. Ер нь Укагийн өөрийн үсннй өнгө ямар юм бэ?

-Ер нь хүн өөрийгөө байнга өөрчилж өөрөө өөрөөсөө өөрийгөө хайж явах хэрэгтэй. Тийм учраас би өөрийгөө байнга өөрчилж элдвийн туршилтыг өөр дээрээ хийдэг. Яг энэ үүднээсээ үсээ хар, ягаан, бор болгож үзсэн юм. Аль аль нь таалагдсан, таатай сайхан байсан. Үсний маань үндсэн өнгө яг нүд шиг маань бор.

-Укаг ганцаарчилсан уран бүтээл хийж эхлэхэд “Киви” хамтлаг тарлаа гэх мессеж хүмүүсийн дунд нэлээд тарсан. Үнэндээ энэ мессежний гол буруутан нь өөрөө юм шиг санагдаж байлаа. Гэвч одоо “Киви” хамтлаг тараагүй гэдгийг хүн бүр мэдэж байна. Өөрийгөө буруутгагдаад эхлэхэд хэдүү байв уу?

-Хүмүүс аливаа юмыг өөрийнхөө харснаар дүгнэдэг юм байна л даа. Гэхдээ манай хамтлаг салаагүй учраас би санаа амар байсан. Цаашид бид хамтдаа уран бүтээлээ хийсээр байх болно. Ер нь надад санаа зовох асуудал нэг их байдаггүй. Хүн өөрөө юу гэж хүлээж авна түүгээрээ өөрийгөө зовооно. Тийм учраас би элдвийн зүйлд орооцолдож өөрийгөө стресстүүлэхийг боддоггүй.

-UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” гадаад дууг хэн сайн дуулах вэ уралдаанд өөрөө ажиглагчаар оролцож байгаа. Энэ саналыг хэн тавьсан юм бэ. Ямар санагдаж байна?

-Дөрвөн өдрийн дотор 700 гаруй хүний сэтгэл хөдлөлийг өөрийн сэтгэлээрээ мэдрэх надад нэг талаас сайхан ч бас хэцүү байна. Бас баяртай гунигтай мэдрэмжүүд ч их байлаа. Энэ хариуцлагатай бөгөөд хүндтэй ажлыг даалгасан Балхаа ах болон Ангирмаа багшдаа баярлалаа гэж хэлье. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг.

-Ажиглагчийн хувьд анх удаа камерын өмнө гарч байгаа шинэхэн оролцогчдод юу гэж хэлмээр санагдаж байна?

-Юу хийх гэж зорьж орсон түүнийгээ өөртөө итгэлтэйгээр үзүүлэх хэрэгтэй л гэж хэлмээр санагдсан. Өөр ямар нэгэн хүчин зүйлд анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр хийх гэснээ хийх хэрэгтэй.

-Зурагт хуудас дээр Мерлин Монротой их адилхан гарчээ. Ер нь Ука өөрөө Монротой адилхан санагддаг уу?

-Шаргал үстэй бүх хүнийг л хүмүүс Мерлин Монрогоор төсөөлдөг. Би өөрөө Монротой адилхан санагддаг ш дээ. Дуурайхыг бол нэг их боддоггүй. Гэхдээ нэг л мэдэхэд адилхан хөдөлгөөн хийчихсэн байдаг. Зургаа авахуулчихсаныхаа дараа нөгөө зургаа харахад адилхан л болчихсон байдаг.

-Ярианыхаа завсар 24 цаг багадаж байна гэсэн үг хавчуулчих шиг болсон?

-Дандаа биш л дээ. Ажил ихтэй үед 24 цаг үнэхээр багаддаг\

-”Mister faet” гэж дууныхаа клипийг нэлээд секси байдлаар хийсэн юм шиг санагдсан?\

-Тиймээ. Энэ клипэн дээр би дотуур хувцастай гарч байгаа. Бүжиглэхэд эвтэйхан байх болов уу гэдэг үүднээс ингэж хувцасласан юм. Түүнээс гадна бусад хүмүүсийн жишгийг дагаж сайхан харагдаж байгаа дээрээ ингэж хувцасласан. Заримдаа ээжээсээ ичнэ. Гэхдээ манай ээж намайг их сайн ойлгодог юм.\

Х.Сэдэд
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш