УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 20 тоот захирамжийг өчигдөр гаргалаа.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна. Үүнд:
1.Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд,
2.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
4.Монгол Улсын шүүхийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
5.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Даваа гарагийн 11.00 цагт эхлэхээр товложээ.