logo
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа

2012/02/18
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барив. Томилогдоод удаагүй байгаа Батлан Хамгаалахын сайд Ж.Энхбаяр Сайдын зөвлөлийн хурлаараа зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулж зэвсэг тоног төхөөрөмжөөр хангах тухай асуудлыг ярьж энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард олны дунд долдугаар сарын нэгэн шиг үймээн самуун болбол арми бэлэн байдалд байх тухай тайлбар хийсэн нь Монгол Улсын хуулийг зөрчсөн, ард иргэдийг айдаст автуулсан болчимгүй явдал хэмээн тогтоолын төсөл санаачлагч гишүүд үзэж байна.
Мөн Батлан Хамгаалах Яам нь Төрийн захиргааны төв байгууллага бөгөөд боловсон хүчин нь энгийн байж болох тухай хуулийн заалтуудыг Ж.Энхбаяр сайд зөрчих сэдэл гаргасан гэж гишүүд үзэж байна. УИХ-ын дэд дарга Г.Батхүү асуудлыг судлаад хэлэлцүүлэх болно хэмээлээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш