logo
Өмнөговь аймгийн Даланзадгад сумынхан цагаан сараа архигүй тэмдэглэхээр болжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумынхан цагаан сараа архигүй тэмдэглэхээр болжээ

2012/02/20
Сүүлийн үед олон нийт аливаа баяр ёслол найр наадмыг архигүй тэмдэглэхийг эрхэмлэх болсон. Энэ ч утгаар Даланзадгад сумын 1-р багийн 2011 оны 4-р улирлын  Иргэдийн Нийтийн Хурлаас архигүй цагаан сар тэмдэглэх санаачлага гаргасан байна. Уг санаачлагыг дэмжиж сумын ИТХ-ын дарга Л. Цэцэг-Өлзий, Засаг дарга бөгөөд хотын захирагч Б. Батхуяг нар  Монголын ард түмний уламжлалт их баяр Цагаан сар, 17-р жарын Баясгалан хэмээгч Усан луу жилийн сар шинийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр айраг, цагаагаа сөгнөж шинэлэхийг нийт сумын иргэддээ уриалаад байна. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон харъяа агентлагийн дарга нар дэмжиж одоогийн байдлаар нийт хүн амын 30 гаруй хувь нь согтууруулах ундаагүй баяраа тэмдэглэхээр шийдвэрлээд байна. Мөн Рейкийн бясалгалын 350 хүн тус ажлыг дэмжиж, ард иргэдэд согтууруулах ундааны хор холбогдолыг сурталчлах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд хүн бүр гурван өрхийг согтууруулах ундаагүй тэмдэглүүлэхээр болсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш