Афганистаны засгийн газар телевизийн эмэгтэй хөтлөгч нараас толгойдоо алчуур зүүж, нүүрээ будахгүй байхыг шаарджээ. Сэтгүүлч нар энэ шаардлагыг эрс эсэргүүцсэн байна. Афган болон Америкийн албаны хүмүүс 10 гаруй жилийн өмнө төрийн эрхнээс буусан Талибуудтай хэлэлцээ хийхээр чармайсаар байгаа ч дорвитой үр дүн гарахгүй хэвээр байгаа юм.
Афганы Соёл, Мэдээллийн яамны албаны хүний мэдэгдсэнээр парламентын гишүүд болон зарим гэр бүлүүд тус яаманд хандан захидал илгээж, телевизийн эмэгтэй хөтлөгч нар Лалын шашны ёсзүйг дагахгүй байгааг шүүмжилжээ.
Сайд Саеид Махмуд Рахин хэлэхдээ "Бүх эмэгтэй хөтлөгч, мэдээний нэвтрүүлэгч нар нүүрээ зузаан будахаас зайлсхийх ёстой, тэд толгойн алчуур зүүх ёстой, энэ нь төрийн мэдлийн болон хувийн телевизүүдэд аль алинд нь хамаатай" гэсэн байна.
Харин сэтгүүлч нар Соёлын яамны уриалгыг хэрэгцээгүй зүйл, Талибуудад тал засах гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Талибууд 2001 онд төрийн эрхнээс бууснаас хойш Афган эмэгтэйчүүд сурч боловсрох, сонгуульд оролцох, ажил хөдөлмөр эрхлэх эрхүүдээ эргүүлэн олж авсан ч тэдний амьдарч буй нөхцөл байдал хүндхэн хэвээр байгаа аж.
2014 онд холбоотны хүчин Афганаас цэргээ гаргасны дараа эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөх вий хэмээн болгоомжилж байгаа идэвхитнүүд ч байна.
Өнгөрсөн сард Талибууд Катарт улс төрийн үйл ажиллагаа явуулах албан байраа нээхээ зарласан нь энхийн хэлэлцээрийн эхлэлд тооцогдож байна.
Э.АМАР