Улсын хэмжээнд хамгийн олон салбар нэгжтэй гэгддэг Хаан банкны сүлжээ орон даяар тасарсан тул тус банкны нийслэл төдийгүй орон нутаг дахь бүх салбарууд гүйлгээ хийх боломжгүй болоод байна. Өнгөрсөн Баасан гарагийн өглөө 09.20 цагийн орчимд сүлжээ тасарсан бөгөөд 12.00 цагаас өмнө амжиж хэвийн ажиллагаанд оруулахаар ажилласан гэнэ.