logo
Баясгалан хэмээх луу жилийн өнгө, төөрөг засал

Баясгалан хэмээх луу жилийн өнгө, төөрөг засал

2012/02/21
Өнөөдөр Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын битүүний өдөр. 60 жилд ганц тохиох усан луу жил гарахад ганцхан хоног дутуу байна. Иймийн учир Луу жилийн төөрөг заслыг та бүхэндээ толилуулж байна.

Хулгана жилтэн

1996, 1984, 1960, 1948, 1924, 1912 оны хулгана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нягууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн.

1972 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран, сайн талыг сайжруул. 1936, 1984 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гаргаваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1948 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргөх. 1924 оны эмэгтэйчүүд зүүд муудан өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1996 оны эмэгтэйчүүд, 1912 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.1972, 1924 оны эрчүүд ба 1960 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана.

1948 оны эрчүүд ба 1936 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1996, 1972 , 1948, 1924 оны хулгантай эрчүүд хийморь доройтож цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай.

1984, 1912, 1960 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1984, 1960, 1912 оны эрчүүд болон 1936 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтээх боломжтой боловч бататгахын тулд “Хийморийн сан” тавиулж, дарцага хийсгэвээс сайн. 1984, 1948, 1936, 1912 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1972, 1960 оны эмэгтэйчүүд ба 1936 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1996, 1924 оны эмэгэтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Үхэр жилтэн

1997, 1985, 1973, 1961, 1937, 1925 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1949, 1913, оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1985, 1925 оны үхэртэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1949 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нягуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн.

1973, 1949 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авхуулахын аль нэгийг хий. 1997, 1937 оны эмэгтэйчүүд ба 1913 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас сайн.

1985 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1961 оны эмэгтэйчүүд эд хомсдож найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1973, 1961, 1937, 1925 оны үхэр жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1997, 1973, 1961, 1937, 1925 оны нийт үхэр жилтнүүд ба 1985, 1913 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдана. 1985, 1949, 1913 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Бар жилтэн

1986, 1962, 1950, 1926, 1914 оны бартай эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нягууртай тул бэртэх гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1938 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөж магадгүй тул “ Насны судар” уншуулваас сайн.

1974 оны эрчүүд ба 1950, 1926 оны эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбирч сайн талыг сайжруул. 1962 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1926 оны эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж, эд агуурсад гарз гарахын нягуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1950 оны эмэгтэйчүүд ба 1914 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гаргах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авхуулахын аль нэгийг хий. 1938 оны эрэгтэйчүүд эд хомсдон, найз нөхдийн сэтгэл урвах гэм бий тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1926, 1914 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1950, 1926 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

1986, 1962, 1914 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1974 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч бататгахын тулд “Хийморийн сан” тавиулж дарцага хийсгэвээс сайн.

Туулай жилтэн

1987, 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1903 оны туулайтай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.

1987 оны эмэгтэйчүүд ба 1939 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1963 оны эрчүүд ба 1927 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөгө өргө. 1987, 1951, 1915 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1963, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд “Хийморийн сан” тавиулж дарцага хийсгэвэл сайн.

Туулай жилтэй бүх эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж “Цэнд” уншуулваас засагдана.

Луу жилтэн

1988, 1964, 1940, 1916 оны луутай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нягууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1976 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран, сайн талыг сайжруул. 1928 оны луутай эрэгтэйчүүд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1964, 1904 оны луутай эмэгтэйчүүд 1904 оны эрчүүд зүүд муудан өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1976, 1940 оны эмэгтэйчүүд бие эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1988 оны эрчүүд ба 1940, 1916 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.

1928 оны эрчүүдэд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өрлөгө өргө. 1964, 1904 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1976, 1964, 1940, 1904 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцага хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1988, 1916 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1940 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдана. 1988, 1916 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1976, 1904 оны эрчүүд сахиус шүтнээдээ зул, хүж сайн өргө. 1976, 1952, 1928, 1904 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотны гай барцад үл учрах сайн.

Могой жилтэн

1965, 1929 оны могой жилтэй эрчүүд элдэв зэтгэр,түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1965 оны могой жилтэй нийт хүмүүс болон 1917 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1989, 1953 оны эрчүүд ба 1905 оны нийт могой жилтнүүд зүүд муудан, өвдөх гэм бий тул “Цэнд” уншуулваас засагдана.

1929 оны могой жилтэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж, эд агуурсад гарз гарахын нягуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1977 оны эрчүүд бие эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар, элдэв бузар идээнээс болгоомжил. 1989, 1953 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авхуулахын аль нэгийг хий. 1977, 1941, 1917 оны эмэгтэйчүүд ба 1929 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана.

1977, 1941, 1905 оны могой жилтэй эрчүүд хийморь доройтож цогийн наран бүдгэрч, аливаа суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцага хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1989, 1953, 1917 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1965, 1929 оны могой жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

1965, 1929 оны эрэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд “Хийморийн сан” тавиулж дарцага хийсгэвэл сайн. 1965, 1929 оны могой жилтэй нийт хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Морь жилтэн

1978, 1966 оны морьтой жилтэй эрчүүд ба 1954, 1918 оны нийт морь жилтнүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1978 оны эмэгтэйчүүд ба 1906 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нягуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1990 оны морь жилтэй эрчүүд бие эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар, элдэв бузар идээнээс болгоомжил.

1990, 1930 оны эмэгтэйчүүд ба 1978, 1918 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул  “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1966 оны морь жилтэй эмэгтэйчүүд болон 1954 оны эрэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.

1990, 1966, 1942, 1918 оны эмэгтэйчүүд ба 1954 оны эрэгтэйтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1978, 1954, 1930, 1906 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил. “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

1990 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1930 оны морьтой эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотны гай барцад үл учрах сайн.

Хонь жилтэн

1991, 1979, 1955, 1943, 1919, 1907 оны хонь жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1979, 1919 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1979, 1943, 1919 оны хонь жилтэй эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1991 оны хонь жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1955 оны эрчүүд ба 1907 эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана.

1991, 1979, 1955, 1943, 1919, 1907 оны хонь жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1991, 1979, 1955, 1943, 1919, 1907 оны хонь жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө, орой анхаарамжтай явж “Цэнд” уншуулваас засагдана. 1967, 1931 оны эрчүүд сахиус шүтнээдээ зул, хүж сайн өргө. Мөн өмнөх жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Бич жилтэн

1980, 1932, 1908 оны бич жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нягууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1968, 1956, 1944 оны бич жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн.

1992, 1920 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1956 оны бич жилтнүүд элвэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрөнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар, элдэв бузар идээнээс болгоомжил. 1908 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1980, 1956 оны эмэгтэйчүүд ба 1968, 1908 оны эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1944 оны бич жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1932 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана.

1980, 1932, 1908 оны эрчүүд хийморь доройтож цогийн наран бүдгэрч, аливаа суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцага хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1968, 1944 оны нийт бич жилтнүүд ба 1956 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

Тахиа жилтэн

1957 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. Мөн энэ жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1933 оны тахиа жилтэй эрчүүд орлого хомсдож эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.

1969 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өргөл өргө. 1933 оны тахиатай эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.

1957, 1921 оны эмэгтэйчүүд ба 1909 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана. 1957, 1921 оны эрэгтэйчүүд болон 1993, 1981, 1945, 1909 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил. “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

Нохой жилтэн

1994, 1982, 1958, 1934, 1922, 1910 оны нохой жилтнүүд ба 1970, 1946 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд муудан өвдөх гэж буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1970, 1946 оны нохойтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” уншуулж засаарай. 1994, 1982, 1958 оны эрчүүд ба 1970, 1910 оны эмэгтэйчүүд эрхтэн, 1958 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1982, 1910 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1994, 1934, 1922 оны эрчүүд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1934 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1934 оны эрчүүд ба 1910 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гархын нягуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1970 оны эмэгтэйчүүд бие эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.

1994 оны эрчүүд ба 1958, 1922 оны эмэгтэйчүүд хийморь доройтож цогийн наран бүдгэрч, аливаа суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцага хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1970, 1922 оны нохой жилтэй эрчүүд ба 1994, 1982, 1934, 1910 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1958 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч бататгахын тулд “Хийморийн сан” тавиулж дарцаг хийсгэвээс сайн.

Гахай жилтэн

1995, 1971, 1959, 1935, 1923 оны гахай жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нягууртай тул бэртэж гэмтэхээс сэрэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1983, 1947, 1911 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1995, 1935 оны эмэгтэйчүүд зүүд муудан өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 1923 оны гахай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авхуулахын аль нэгийг хий. 1971 оны эмэгтэйчүүд болон 1959 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1935 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдана.

1983, 1947, 1911 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1995, 1971, 1935, 1923 оны гахай жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1971, 1935 оны эрчүүд сахиус шүтээндээ зул хүж сайн өргө. 1983, 1947, 1911 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотны гай барцад үл учрах сайн.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш