УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг нар УИХ-аар хэлэлцэж байгаа Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хоёрдугаар сарын хорин нэгэн буюу битүүний өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа юм.
Хуулийн төсөлд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан болон түүнээс өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр нь шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл ижил 1995 оноос хойшхи үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэвэрээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүү байхаар заасан байна. Өнөөдөр ийм тэтгэврийн зөрүүтэй зуун наян долоо мянган ахмад байгаа бөгөөд 2012 оны Улсын төсөвт энэ арга хэмжээг авахад зориулан 220,0 тэрбум төгрөг суулгасан учир бүрэн хэрэгжих боломжтой юм байна. УИХ гуравдугаар сарын тавнаас есний өдөр хуралдах ээлжит бус чуулганаар эсвэл хаврын чуулганы эхэнд хэлэлцэн батлавал энэ хууль тавдугар сарын нэгнээс хэрэгжинэ хэмээн хууль санаачлагч гишүүд мэдээллээ.