Ням гаригт Ираны төрийн мэдлийн телевизийн мэдээлснээр Тегеран Европын холбооны хоригийн хариуд Англи, Францын компаниудад газрын тос худалдаалахаа зогсоосон байна. Нэгдүгээр сард Европын холбоо долдугаар сарын нэгнээс эхлэн Иранаас түүхий нефть импортлохоо зогсоох шийдвэр гаргаад байсан. Барууны улсууд Тегераныг цөмийн хөтөлбөрөөрөө дамжуулан зэвсэглэлээр хөөцөлдөж байна хэмээн буруутгадаг ч Исламын Бүгд Найрамдах Иран улсын удирдлагууд зөвхөн эрчим хүч гарган авах зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж мэдэгддэг юм.
Хоёрдугаар сарын дөрвөнд Ираны газрын тосны сайд Европын зарим орнууд руу газрын тос экспортлохоо зогсооно хэмээн анхааруулаад байжээ. Харин өнгөрсөн долоо хоногт Европын Зөвлөл Иран экспортоо зогсоосон ч гишүүн орнуудад газрын тосны хомсдол үүсэхгүй гэж мэдэгдсэн байна. Учир нь Европын холбоо 120 өдрийн нөөцтэй гэж мэдээлж байгаа юм. Ираны талын нефтийн экспортоо зогсоох шийдвэр Европын улсуудаас өрийн хямралд орсон Грекийн эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй байна. Харин Саудын Арабын удирдлагууд газрын тосны экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.
Франц Пресс агентлагийн мэдээлснээр Ираны шийдвэр Францын эрчим хүчний аюулгүй байдалд бараг нөлөөлөхгүй юм байна. Өнгөрсөн онд Франц улс газрын тосны нийт хэрэгцээнийхээ гурван хувийг Иранаас хангадаг байжээ.
Ираны газрын тосны яамны сайд Ростам Касемигийн мэдэгдсэнээр Тегераны Англи болон Францын компаниудад газрын тос худалдаалахаа зогсоох шийдвэр буцаад эдийн засагт нь сөргөөр нөлөөлөхгүй аж.
Өнгөрсөн онд Иран өдөрт 700 мянган баррель нефтийг Турк болон Европын холбооны улсуудад нийлүүлдэг байжээ. Гэхдээ энэ оны эхээр экспортын хэмжээ өдөрт 650 мянган баррель болж буурсан байна.
Э.АМАР