Балбын баруун хэсэгт орших алслагдмал тосгонд амьдардаг 72 настай Чандра Банадур Данги нийслэл Катманду хотод иржээ. Ердөө 55.8 см өндөртэй энэ хөгшин дэлхийн хамгийн намхан эрэгтэйгээр тодорч, Гиннесийн номонд нэрээ бичүүлнэ гэж найдаж байна. Данги амьдралдаа анх удаа тосгоноосоо гарч, улсынхаа нийслэлд ирсэн нь энэ юм. Тэрээр гэрээсээ гаралгүй гэрийнхээ ажлыг хийдэг, Катмандуд ирсэндээ үнэхээр баяртай байна гэж ярьжээ.
Хүнтэй огт гэрлэж байгаагүй Данги ах болон бусад төрөл төрөгсөдтэйгөө Катманду хотоос 400 км зайд орших Римхоли тосгонд амьдардаг байна. Тэрээр жижигхэн биетэй учраас гэрээсээ бараг гардаггүй гэнэ. Гэр бүлийнхэн нь түүний өсөлт хэзээ зогссоныг сайн мэдэхгүй байгаа юм. Данги хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй гэдгээ хэлжээ. Тэрээр голцуу будаа болон ногоо, хааяа бага хэмжээгээр мах иддэг байна.
Гиннесийн албаны хүмүүс Катмандуд ирж, Дангигийн өндрийг хэмжихээр болжээ.
Одоогоор дэлхийн хамгийн намхан эрэгтэй гэдэг нь албан ёсоор батлагдсан хүн бол 18 настай Жүнрии Балавин юм. Филлиппиний иргэн тэрээр 59.7 см өндөртэй аж.
Э.АМАР