Энэ хоёр зураг нилээд төстэй харагдаж байна. Баруун гар талд байгаа зураг нь Леонардо Да Винчигийн алдарт зургийн хуулбар бүтээл юм. Гэхдээ саяхан явуулсан судалгааны дүнгээс үзэхэд Мадрид хотын Прадо музейд тавигдсан энэхүү хуулбарыг Да Винчи Мона Лизагаа зурсан цаг үед бүтээжээ. Хуулбарыг Да Винчигийн шавь нарын нэг нь зурсан байна.
Мэргэжилтнүүд хуулбар зургийг сэргээн засварлах үеэрээ арын хэсгийн хар будгийг арилгажээ. Ингэснээр жинхэнэ Мона Лизагийнхтай төстэй байгалийг дүрслэн харуулсан хэсэг гарч ирсэн байна. Энэ нь нилээд бодитой баталгаа гэдгийг Прадо музейн ажилтан Габриеле Финалди хэлжээ. Тэрээр ярихдаа "Хөрөг зургуудыг Да Винчигийн урланд бүтээсэн, миний бодлоор энэ зураг Леонорда урландаа хэрхэн ажилладаг байсан талаар бидэнд ойлголт өгч байгаа нь үнэхээр чухал, бусад эх сурвалжаас авсан баримт нотолгооноос харахад алдарт зураач бүтээлээ туурвиж байхад түүний туслахууд адил бүтээл дээр ажилладаг байсан, үүний баталгаа нь энд байна" гэсэн байна.
Мөн тэрээр Прадо музейд тавигдсан хуулбар гайхалтай хэдий ч Да Винчигийн зурсан эх хувьтай эн зэрэгцэж чадахгүй гэдгийг онцолжээ. Финалди ярихдаа "Хоёр зургийг харьцуулах хэрэггүй гэж бодож байна, миний бодлоор Луврын музейд байгаа зураг бол Леонардогийн зурсан эх хувь гэдэг нь тодорхой, харин энэ бол алдарт зураачийн туслахын бүтээл, хоёр зураг зарим талаараа ялгаатай" гэжээ.
Парисын Луврын музейн удирдлагууд хуулбар зургийг сэргээн засварлах хүсэлт гаргасан байна. Зургийг сэргээн засварлахад хоёр жилийн хугацаа шаардагджээ.
Леонардо да Винчигийн зурсан Мона Лиза нь XVI зууны хөрөг зураг юм. Энэ зураг одоо Парисын Лувpын музейд хадгаглагддаг бөгөөд хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлсэн хэвээрээ байна.
Жокондагийн тааврын талаар бичсэн таамаг шиг их байдаг. Урлаг судлаачид, сэтгүүлчид, урлагийн хорхойтнууд Мона Лизагийн инээд ямар учиртай, ер нь Луврын музейд хуулбар зураг өлгөөтэй байна уу, Леонардо энэ хөрөгт хэнийг зурсан бэ гэх зэрэг асуултууд дээр олон арван жилийн турш маргаан өрнүүлсээр иржээ.
Э.АМАР