Сибирьт 6,8 баалын хүчтэй газар хөдлөлт энэ сарын 26-ны өдөр боллоо. Хакасс улс болон Эрхүү мужийн оршин суугчид газар хөдлөлтийг мэдэрсэн байна. Энэ чичиргээ 4-5 минут үргэлжилжээ. Өндөр байшингуудын дээд давхарын байрнуудын тавиур дээрээс эд зүйлс унасан байна. Байшингуудын цонхны шил цуурч, чийдэнгийн бүрхүүлүүд савлаж байжээ. Энэ үеэр Баруун Сибирь болон Новосибирск мужийн өндөр байшингийн оршин суугчид бага зэргийн чичиргээг мэдэрсэн байна. Одоогийн байдлаар Байгал нуурын гео физикийн алба болон ОБЯ газар хөдлөлтийн голомтын тухай мэдээлэлийг тодруулж байна.