“Гала” хамтлагаар гараагаа эхэлсэн дуучин Ану сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй яваа аж. Түүний “Ub game” нэртэй дууны клип тун удахгүй бэлэн болох бөгөөд клипных нь тезар цацагдаж эхэлсэн байна. Цагаан хоолтон болсон Ану цагаан сарын баярт ихэд дуртай бөгөөд жил бүр шинэ дээл хийлгэн, гоёх дуртай гэнэ. Мөн тэрээр цагаан сараар л зөвхөн гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрүүлдэг хэмээн найзууддаа ярьжээ.