Жаалхүү дэлдэн чихт туулай, урт саварт муур, сагсгар сүүлт нохой, махир соёот гахайг бусдаас илүү хайрлана. Тэд жаалхүүгийн сайн найзууд ажээ. Нэг өдөр цуглараад тэд Жаалхүүгийн хамгийн том найз хэн нь болохоо маргалдав. Махир соёот гахай:
-Би та нарыг бодвол Жаалхүүгийн хамгийн том найз. Намайг хараач, би бүгдээс том байгаа биз дээ?гэв.
-Би ямар вэ? гэж сагсгар сүүлт нохой хэлэхэд, гахай:
-Хэ цэс чи яаж том байх юм. Миний гэдсэнд багтах биш үү гэв.
-Би ямар вэ? гэж урт саварт муур асуухад:
-Чи юу даа атгын чинээ байж юу гэнэ ээ? Миний аманд багтах биш үү? гэв.
-Би ямар вэ? гэж дэлдэн чихт туулай асуухад:
-Ха ха шүдний чигчлүүр шиг байж юу вэ дээ гэж гахай шоолов.
Жаалхүүгийнхээс холгүй орших голын цүнхэлд нэг Тул загас байдаг юм. Айл саахалтынхан хүүхдээ тийш нь зүглүүлдэггүй байв. Жаалхүүгийн эцэг, эх ч түүнийг бас хорино. Харин хүү тэр аварга загасыг нэг харахсан гэж ихэд хүснэ.
Нэг өдөр гэрээсээ сэм гарч явсаар голын эрэг дээр ирж, өнгийн харвал загас үзэгдсэнгүй. Эрэг дотор ортол ус долгиолж цүнхэлээс өнөөх айхавтар амьтан үсрэн гарч Жаалхүүгийн цамцнаас зуурч усны цээл рүү оруулахаар завдав. Энэ үед голын эргээр шиншилж явсан махир соёот гахай сандран гүйж ирэв. Гахай ус руу орохоос айж, миний хажуунаас энэ айхавтар амьтан зуурвал би осолдож Жаалхүүгийн хамгийн том найз байхаа болино гэж бодоод буцаад явчихав.
Гахай буцах замдаа дэлдэн чихт туулайтай тааралдав. Гахайг их л урам муутай байгааг ажсан туулай:
-Чи яагаав? Жаалхүү зүгээр биз дээ? гэхэд дуугарсангүй.
Дэлдэн чихт туулай Жаалхүүд ямар нэгэн золгүй явдал учирч дээ гэж сэртхийн бодоод дэгдэн явсаар махир саварт муурт очиж хэлэв.
Муур үсрэн харайсаар caгсгаp сүүлт нохойд очиж хэлэв. Нохой гүйсээр гахайд очиж хэлбэл ер тоосон шинжгүй байна. Жаалхүүд аюул тохиолдсоныг мэдсэн тэд махир соёот гахайг хүлээлгүй гол руу яаран ирэв. Голын цүнхэлд ер бусын нэг том амьтан амаа ангалзуулан хөдөлж байлаа.
Урт саварт муур ус руу үсрэн орж аварга загасыг маажиж хазахад энэ ямар нэг хөнөөлт аймшигт амьтан байх гэж бодсон загас Жаалхүүг тавьчихав.
Жаалхүү аварга амьтны амнаас арайхийн мултарсандаа баярлан уснаас гартал махир соёот гахайнаас бусад найз нь ирчихсэн байв. Жаалхүү:
-Чи намайг аюулд учирсныг яаж мэдэв? гэж дэлдэн чихт туулайнаас асуухад:
-Өөрөө мэдсэн гэв.
-Чи яаж мэдэв? гэж урт саварт муураас асуухад:
-Дэлдэн чихт туулайнаас гэв. Мөн саглагар сүүлт нохойноос асуухад урт саварт муураас мэдсэн гэв. Ингэж байтал махир соёот гахай гүйн ирж:
-Жаалхүү чамайг аварга том амьтанд бариулаагүйд баярлалаа. Би бүгдээс их баяртай байна. Би чиний хамгийн том найз гэв.
Жаалхүү найз нарынхаа тусыг тэдэнд хэлэв. Туулайг заан шиг, муурыг арслан шиг, нохойг бар шиг гээд гахайг оготно шиг гэж зүйрлэв. Гахай үүнийг сонссон даруй их л ичиж зугтжээ. Жаалхүүгийн хамгийн том найз хэн байх бол?
Ж.Гун-Аасүрэн