УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын талаар тус Байнгын хорооны дарга Р.Буд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хорооны гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл, Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд Зээлийн мэдээллийн тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиудыг хэлэлцэн батлах, жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, Компанийн засаглалыг боловсронгуй болгох замаар тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг шинэчлэх чиглэлээр Компанийн хуулийг шинэчилж найруулах, Газрын тосны салбарын үйл ажиллагааны бодлогыг тодорхойлсон баримт бичгийг батлах, 2012 оны Улсын төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар санал дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тодорхой сэдвээр Засгийн газар, холбогдох сайдын мэдээлэл сонсох зэрэгт үндсэндээ төвлөрч ажиллажээ.
Тайлант хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 25 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 40 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор 300 гаруй цаг зарцуулсан байна.
Байнгын хороо давхардсан тоогоор 80 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 60 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр Байнгын хорооноос 20 гаруй ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ.
Дээрх хугацаанд хэлэлцэж баталсан Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр нь Статистикийн үйл ажиллагааны дунд хугацааны зорилтыг тодорхойлох, статистикийн байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, зорилго, зорилт, цаашид хийх үйл ажиллагааг дэвшүүлэх, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүн хүчний нөөцийг нарийвчлан тооцож, дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг болсон байна.
Зээлийн мэдээллийн тухай хууль нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын банк, санхүүгийн байгууллага болон бусдаас авсан зээлийн түүхийн мэдээллийн бааз сүлжээ үүсгэж, мэдээллийг шинэчлэх, хадгалах, хамгаалах замаар эзэмшин ашиглаж, хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг өгөх үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг анхлан бүрдүүлсэн шинэ зохицуулалт болсон бөгөөд нэг талаас зээлийн эрсдэлийг бууруулах, нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах үйл ажиллагааг ханган шуурхай болгоход чиглэгджээ.
Бичил бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай тохиолдолд Засгийн газар үүсгэн байгуулагчаар болон давхар батлан даагчаар орж байгаа бөгөөд төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээд хамтран байгуулсан Зээлийн батлан даалтын сангаас зээлийн батлан даалт гаргаж, эрсдэлийг хуваалцах санхүүжилтийн механизмыг бий болгох, Зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн байдал, төрийн болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах зарчим, удирдлага, зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны зарчмыг тогтоож, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан байна.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг батлан гаргаснаар хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа олон улсын нийтлэг зарчимд нийцэж, цаашид тогтвортой хөгжих эрх зүйн орчин бүрдэх, хадгаламж, зээлийн хоршооны талаарх нийгмийн сэтгэл зүйд эерэг хандлага үзүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжилд зохих үр дүн гарна гэж үзэж байгаа аж.
Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь хуулийн үйлчлэх хүрээ өргөжиж, банк бус санхүүгийн, даатгал, үнэт цаасны үйл ажиллагаа явуулж буй компани төдийгүй төрийн болон орон нутгийн өмчит компанийн нийтлэг асуудлыг зохицуулах, шинээр хаалттай хувьцаат компани байгуулахад баримтлах журмыг тодорхой болгох, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тогтолцоо бий болгох, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх мэргэжлийн хороодуудын чиг үүргийг тодорхой болгосноор төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны бие даасан хараат бус байдал хангагдах, тэдний хариуцлага дээшлэх зэрэг эрх зүйн шинэ орчинг бий болгожээ.
Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгох чиглэлээр Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогыг баталсан байна.
2011 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр өмнөх чуулганы хугацаанд байгуулагдсан Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилт, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний явц, байдалтай танилцах болон 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд дүгнэлт хийх зэрэг ажлын хэсгүүд үргэлжлэн ажилласны зэрэгцээ 2011 онд эргэн төлөгдөх нөхцөл болон төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот, улсын хэмжээнд баригдаж байгаа автозамын ажлын явц, байдалтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах, Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, Оюутолгой орд газрын нөөцийн асуудал болон Тавантолгой, Шивээ-Овоогийн нүүрсний орд газруудыг ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсон байдлыг нягтлан тодруулах зэрэг асуудлуудаар хяналтын чиглэлийн 6 ажлын хэсэг шинээр байгуулагдан ажиллажээ.
Дээр дурдсан ажлын хэсгүүдээс 2011 онд эргэн төлөгдөх нөхцөл болон төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот болон улсын хэмжээнд баригдаж байгаа автозамын ажлын явц, санхүүжилтийн байдалтай танилцах, автозамын төсөл, арга хэмжээний чанар, норм норматив, стандартын мөрдөлт, санхүүжилтийн асуудлаар санал, дүгнэлт боловсруулах, Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судлаж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгүүд санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулж, улмаар “Автозам, гүүрийн барилга угсралтын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Валютын ханш, газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах талаар цаашид авах арга хэмжээний тухай” асуудлаар Байнгын хорооны тогтоол боловсруулж, Засгийн газар, холбогдох яам, газруудад чиглэл өгсөн нь чухал арга хэмжээ болсон байна.
Намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хорооноос зохион байгуулах хяналтын үйл ажиллагаанд 2008-2012 оны бүрэн эрхийн хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт тогтоол шийдвэрээр өгсөн үүргийн хэрэгжилттэй танилцаж, дүгнэлт гаргах, Шивээ-Овоогийн нүүрсний орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийн холбогдолтой асуудлыг шалгаж, санал, дүгнэлт боловсруулах, “Энержи Ресурс” ХХК-д Тавантолгой орд газраас нүүрс олборлох талбайг болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар тодруулж, дүгнэлт гаргах, Оюутолгой орд газрын нөөц их хэмжээгээр нэмэгдсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан уг асуудлыг тодруулж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий бүхий ажлын хэсгүүд ажиллахаар төлөвлөсөн байна.